Гурван хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг төлж дийлэхгүй эцэг тэднийгээ хөнөөхийг хүсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Бангладеш улсад болсон нэгэн үйл явдал дэлхий нийтийг шимшрүүлж байна. Учир нь тус улсын нэгэн иргэн Бангладешийн засгийн газраас хүүхдүүдээ хөнөөх зөвшөөрөл хүсчээ. Түүний хүүхдүүд болон ач хүү нь маш ховор өвчний улмаас зовж шаналж байгаа аж. Тиймд тэдний эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй учраас “нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжгүй” болсон гэдгээ бичсэн аж.

Тофаззал Хоссаин гэх энэ эрийн 22 настай,13 настай хөвгүүд нь, мөн найман настай ач хүү хүнд өвчинд шаналж буй юм байна.

Тэрбээр  тэднийгээ яагаад хөнөөх хүсэлт тавих болсноо тайлбарлахдаа “Миний хүүхдүүд, ач хүү минь булчингийн ховор өвчнөөр зовж байна. Би тэднийхээ эмчилгээний төлбөрийг хийж чадахгүй. Надад тэдний эмчилгээнд хариуцлага хүлээх эсвэл тэднийг үхүүлэхийг зөвшөөрөөч” гэж захиандаа бичжээ.

Тэдний өвчин нь булчинг сулруулж, аажим аажмаар хөдөлж чадахаа болин турах шинж тэмдэг илэрдэг аж. Энэ өвчин ихэвчлэн бага насны хүүхдүүдэд тохиолддог боловч эмчилгээгүй өвчин гэнэ.

Тофаззалын ууган хүү арван настайдаа өвчилж, турсан байна. Харин бага хүү нь найман настай байхад онош уг өвчтэй гэсэн онош гарчээ. Түүний зовлон энүүгээр дууссангүй. Эхнэр нь сэтгэцийн бэрхшээлтэй. Тэрбээр охиноо авч нөхрөөсөө салж байгаа нь тухайн гэр бүлийн зовлонд нэрмээс болж байгаа ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(27.123.212.139) 2018 оны 02 сарын 23

Хөөрхий арга ядсандаа л ингэсэн байх төр засаг нь харж хандахгүй өвчиндөө зовж шаналж амьд явсанаас үхэх нь дээр байгаа биз дээ

0  |  0
Иргэн(27.123.214.117) 2018 оны 02 сарын 23

Өвчиндөө зовж ядарч байгаа хөөрхий амьтадыг зөнгөөр нь л бурханы оронд нь явуулахгүй.амь насанд нь халдах гээд байдаг тэнэг новш вэ...

0  |  0
Top