БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Оросын Холбооны Улсын ‘’Эх орноо хамгаалагчид’’-ын өдрийг тохиолдуулан Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо.

Ёслолын арга хэмжээнд Батлах хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж, Баянзүрх дүүргийн Эдийн засагхөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон албаны бусад хүмүүс, Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

 Дашрамд дурдахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах  маршал, Г.К.Жуковын хөшөөг 1981 онд босгож, түүний амьдарч байсан байшинг музей болгож байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уужим(202.21.120.187) 2018 оны 02 сарын 23

оросын ард түмний цэргийн баяраа тэмдэглэж б.на.

0  |  0
Top