Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан ”Монголын түүх” II олимпиад болно

2018 оны 02 сарын 23

 

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд түүний нэрэмжит “Монголын түүх” II олимпиадыг “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан  “Thanks man” ТББ болон МУБИС хамтран энэ сарын 26, 27-нд зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн буюу 11-12 дугаар  ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй энэхүү олимпиад нь тест бөглөх, эссэ бичих гэсэн хоёр үе шаттай явагдах юм. Хоёрдугаар шатанд эх орон, тусгаар тогтнолын тухай 14 сэдвээс сонгон тухайн түүхэн үйл явдлын талаарх өөрийн мэдлэгийн хүрээнд эссэ бичиж өрсөлдөх ба  оролцогчдыг 1 ба 2-р шатны ерөнхий дүнгээр шалгаруулах юм байна. 


“Монголчууд бид өөрсдийн түүхээ мэдэх хийгээд судлан шинжлэх нь улс орны хөгжил болон Монгол хүний хөгжил, эх оронч хүмүүжил, төлөвшилд чухал үүрэгтэй” гэдгийн зохион байгуулагчдын зүгээс онцолж буй юм. Тиймээс эх орныхоо хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, эх түүх, эх орноороо бахархдаг оюунлаг залуу халааг бэлтгэж, ирээдүйн иргэн хүн болж төлөвшихөд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү түүхийн олимпиадыг зохион байгуулж байгаа ажээ.
 
Олимпиадад оролцогчдыг гурван байрт шалгаруулж, медаль, батламж, мөнгөн шагнал болон дурсгалын зүйлээр шагнахаас гадна бэлтгэсэн сургууль, заах арга нэгдлийг ч мөн байр эзлүүлж цом, батламж, дурсгалын зүйл гардуулах юм байна.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:77441921, 88553039, 99220020, 88090117


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top