Монгол бүсгүй олон улсын компани төлөөлөн ажиллаж байна

Дэлхийд нэр хүндтэй “Samsung”, “Google”, “Toshiba”, “Facebook” зэрэг хүндтэй компаниудад мэдлэг боловсролоороо тэнцэж, амжилттай ажиллаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдгээр залуусын нэг болох Г.Батзул гэх бүсгүй өнөөдөр “Mongolian Properties”-ийн толгой компани болох “APIP” компанийн Сингапур дахь газрыг хариуцан ажиллаж байна. Тэрбээр Копенгагений их сургуулийг эдийн засагч мэргэжлээр амжилттай дүүргэн “PwC” олон улсын сүлжээ аудитын компаниас ажлын гараагаа эхэлж, хөрөнгө оруулалтын “Скай Паать Партнерс” компанид ажлаа үргэлжлүүлж байгаад “APIP компанийн Сингапур дахь газрын захирлаар томилогджээ. Гадны хөрөнгө оруулагчдыг компанидаа болон Монгол руугаа татах ажлыг амжилттай хийж буй Г.Батзул “Хөрөнгө оруулагчдын хүсдэг зүйл нь ердөө л тогтвортой байдал” гэдгийг онцолсон байна.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

unshigch [ 83.78.77.0 ]      |     2018 оны 2-р сарын 23 -нд, 07:54 минутанд

bayar hyrgej amjilt hysie

Go to top of page