Монголын ирээдүй хорт зуршилд живж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 23

Архидалт, тамхидалт, дэлгэцийн донтолт гэх зэрэг хамгийн хортой аймшигт зуршил дунд Монголын ирээдүй живж байна. Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн гэж хариулжээ.

Судалгаанд хамрагдсан 7,000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна. Мөн СЭМҮТ-ийн сүүлийн 5-10 жилийн статистикаас харахад хүүхдийн дэлгэцийн донтолт гурав дахин ихэссэн гэсэн дүн мэдээг албаныхан мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(59.153.114.131) 2018 оны 02 сарын 24

Сургууль цэцэрлэг дээр зөв амьдрах арга ухаан хүмүүжлийн боловсрол олгох ажлыг сайн оруулж ер ньалбан ёсны хичээлийн цаг гаргаж үнэлж дүгнэж төгсөлтийн дипломд нь хамруулж байвал зүгээр бна. Сэтгэл зүйч,хүмүүжлийн арга зүйчид донтох өвчнөөс хамгаалж хичээл заах хэрэгтэй дээ.

0  |  0
Top