Жоли Энистоны экс нөхөрт санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

  Жүжигчин Анжелина Жоли сүүлийн үед найруулагчийн ур чадвараа гаргах болсон. Тэгвэл Жоли хамтран ажиллахыг эртнээс хүсдэг байсан жүжигчин Жастин Теруд санал тавьжээ. Тэрбээр Жастинтай хамтран ажиллах саналаа Женнифер Энистоноос болж хойшлуулж ирсэн гэнэ. Брэд Питтийн эхнэр байсан Энистоноос Жоли эмээдэг аж. Таван жил хамт байсан тэднийг салгасан гэгддэг Жоли Брэдтэй хамт байхдаа Энистоныг үздэггүй байсан гэх яриа ч бий. Тэгвэл одоо Жоли ч Брэдээс салж, Жастин, Энистон хоёр ч хоёр тийш болсны дараа бүсгүй уг саналаа тавьсан бололтой.

“Hollywood Life”-д мэдээлснээр Жоли Жастин Теругийн тоглосон кинонуудыг үзэх их дуртай гэнэ. Женнифер Энистон, Жастин Теру хоёр 2011 оноос хойш хамт байж, гурван жилийн өмнө албан ёсоор гэрлэсэн билээ. Харин өнгөрсөн оны сүүлчээр тэд салсан юм. Энистон энэ талаараа “Бид хоёулаа ярилцаж энэ шийдвэрийг гаргасан. Эхнэр, нөхрийн хувьд бид салсан ч дотны найзууд хэвээрээ байгаа” гэсэн билээ.

Джоли-Питт и Теру-Энистон: кто кого?

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(90.180.37.125) 2018 оны 02 сарын 28

ter jsan hedreg buzartai horon huuhen shuu tuunii hazuud Eniston beautiful lady

0  |  0
Экү(66.181.161.80) 2018 оны 02 сарын 24

Бөөлжихөөр бушуухан гүйж ирээд идчихдэг нохой байдаг байж билээ

0  |  0
Top