Төрсөн хүүхдээ айлын хашаанд хаяж осгоож алжээ

Дөнгөж төрсөн нярайг төрүүлсэн эх нь Улаанбаатар хотод  хог дээр хаяад явсныг эмнэлгийн ажилтнууд олж алтан амийг нь аварсан тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад  байсан. Мөн түүнтэй ижил хэрэг хөдөө орон нутагт гараад байгаа аж. Харамсалтай нь нярайн амийг аварч чадаагүй аж. Тодруулбал, жирэмсэн байхдаа хяналтанд ороогүй, эмнэлгийн бус орчинд төрсөн эмэгтэйн талаарх үнэн бодит мэдээллийг Таван сая төгрөгөөр худалдаж авна хэмээн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас зарлаад байгаа аж.
 
Энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Арвайхээр сумын Дөрөвдүгээр багт байрлах айлын хашаанаас  3.400 грамм жинтэй, 53 см өндөртэй нярай охины цогцос олдсон бөгөөд хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлжээ
Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ноцтой гэмт хэргийн талаар иргэнээс мэдээллийг өндөр үнээр худалдан авч, мэдээллийн нууцыг чанадлан хадгалах гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

mm [ 217.227.208.195 ]      |     3-р сарын 03 -нд, 09:18 минутанд

zarim hvn hvvhdee hayj bhd zarimd n huseed ch oldohgui horwoo uym daa

ub [ 202.179.25.16 ]      |     3-р сарын 02 -нд, 00:26 минутанд

Orkuud

ser [ 49.0.218.45 ]      |     2-р сарын 24 -нд, 04:43 минутанд

ydag muu hidoonii mal be hodoo hotiin ylgaa bdsg um bn

Go to top of page