Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ

2018 оны 02 сарын 24

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хяналт шалгалтын  давхардал, хүнд суртлыг арилгах зорилтын хүрээнд  Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/30 дугаар тушаалаар байгуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийн 2 дахь хурлыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа.

Өргөтгөсөн хуралд  дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Хороодын Засаг дарга, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг  цөөрүүлэх, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах боломжийг хэлэлцэн харилцан санал солилцов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ВОДКА БОЛ ТАХАЛ ШҮҮ (202.179.31.119) 2018 оны 02 сарын 24

Юун тусгай зөвшөөрөл олгож хаа сайгүй архи худалдахыг хөнгөвчлөөд байна.Ард түмэн архинд живж дууслаа.Болиулах арга хэмжээ авахын оронд ажлын хөнгөвчилж худлаа ажил хийсэн дүр эсгээд байна даа.

0  |  0
Top