Рэйчел МакАдамс жирэмсэн болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 24

  “Тэмдэглэлийн дэвтэр” киноны од, жүжигчин Рэйчел МакАдамс анхны хүүхдээ хүлээж байгаа бололтой. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгүүлснээр 39 настай Рэйчел МакАдамс хоёр жилийн өмнөөс 37 настай кино зохиолч Жэйми Линдентэй үерхжээ. Гэхдээ тэд хамт яваа нь нэг ч удаа харагдаагүй аж.

Рэйчел МакАдамс хувийн амьдралаа үргэлж нууц байлгадаг нэгэн. Жүжигчин бүсгүйн дурлалын түүхэнд “Тэмдэглэлийн дэвтэр” кинонд хамтран тоглосон жүжигчин Райан Гослингтой хоёр жил үерхсэн, жүжигчин Майкл Шинтэй гэрлэхээр төлөвлөж байсан гэдгээс өөр тодорхой зүйл байдаггүй.  

the notebook зурган илэрцүүд

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.245) 2018 оны 02 сарын 26

Шал дэмий юмтай суух нь дээ

0  |  0
Top