100 мянган хятад тариачныг Монголд нутагшуулах боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Манай урд хөршийн эрх баригчидын явуулж буй “хотжуулах” бодлогын ачаар жил бүр олон зуун мянган тариачин амьдрах газар хайн хүн ам цөөтөй, газар тариалан эрхлэх боломжтой гадаад орнуудаар хэрэн хэсүүчлэх болсон гэсэн мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсаар байна. Зарим эх сурвалжийн мэдээлэлд “Нэг км2 газар нутагт 1.8 хүн ноогддог, газар нутгийн ихэнх хэсэг нь газар тариалан эрхлэхэд туйлын боломжтой шимт хөрстэй монгол улс хятадын тариачдын зүглэх улс №1” гэж бичиж байгаа нь түгшүүр төрүүлж байгаа юм. Тэр ч байтугай сүүлийн 20 жилд тариа тарих газраа Засгийн газарт алдсан 120 сая хятад тариачдын 100.000-ыг нь Монголд “шингээх” боломжтой гэсэн дургүй хүрэм дүгнэлт ч хийсэн байх юм. Магадгүй, газраа Засгийн газарт олон сая юаниар худалдсан тариачин малчин Монголын ядуухан нэгний нэрийг барьж газар авчихаад “Нууц ноёнтон” болчихсон сууж байх вий гэсэн бодол айдас төрүүлнэ. Монгол Улсын хуулиар гадаадын иргэнд газар өмчлүүлэхийг хориглодог хэдий ч энэ заалтын цоорхойгоор олон гадаад иргэн газар эзэмшиж буй нь өдгөө нэгэнт бодитой болжээ.

Манай улсад бизнесийн зорилгоор орж ирсэн хятад иргэд хэл ам таталж байдаг нь үүний хажууд бага хэрэг билээ. Дээрх мэдээллийг анхлан дэлгэсэн хятад судлаач эрдэмтэн Жон Кинг Фербанкийн бичсэнээс товчлон хүргэе.

Тэрбээр “БНХАУ хэдийгээр дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болохоор зүтгэж байгаа ч зарим статистик үзүүлэлтийг нь харвал зүгээр л “аймшигтай” гэсэн үг толгойд орно. Жишээлбэл, гуравхан жилийн дотор барилга дэд бүтэц байгуулах зорилгоор 51-55 сая тариачны газрыг чөлөөлжээ. Ингэхдээ газар эзэмшигчдэд “Та газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Хятадад харьяалалгүй газарт л газар эзэмших ёстой” гэсэн ухуулгыг хийгээд тодорхой хэмжээний төлбөр төлсөн байна.

“Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хуулийг зөрчин газраа алдсан тариачдыг оруулбал энэ тоо 60 саяд хүрнэ. Сүүлийн жилүүдэд дээрх бодлогын хэрэгжилт өмнөхөө бодвол арай намжсан ч жил бүр 2-4 сая тариачин газраа алдсаар байгаа юм. Эдүгээ Хятадын Засгийн газар нэг тариачин ойролцоогоор 2 ум (0.1647 га-тай тэнцэнэ) газар эзэмшиж байна гэсэн мэдээлэл хийж байна. Гэтэл энэ тоо аль 1996 онд л 1.59 му байсан шүү дээ” гэж бичжээ.

Урд хөршид 1996 оноос хойш 125 сая тариачин газраа алдсан гэсэн баримт Jinyang Net-д тавигдсан байна. Газрыг дэд бүтцийн зорилгоор ашиглах ажил Цзянсу, Хубэй, Сычуань мужид тусгай хөтөлбөр болон хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2008 оноос улам эрчимжиж, бүх орон даяар хэрэгжүүлэхээр болсон байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор урд хөршийн нэг мужид дунджаар 20 хот байгуулагджээ. Тариалангийн болхи тосгон орчин үеийн хот болох үйл явц тасралтгүй үргэлжилж, өв уламжлан хийж ирсэн ажлаа өөр газар оронд үргэлжлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо ч нэмэгдсээр байна. Эдгээр иргэд газрын үнэ хямд байдаг манайх шиг улсад цагаачлах хүсэлтэй байгаа нь тодорхой. Тиймээс монголчууд дээрх мэдээлэлд нэн сэрэмжтэй хандах нь зүй юм.


 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(66.181.190.71) 2018 оны 02 сарын 27

МАН засаглаж байгаа цагт өмнөд хөршөөс нөмрөн ирэх хүн нүүдлийн аюул байсаар байх болно. Үүнийг хэрэгжүүлэх чин хүсэлтэй эрлийзүүд төрд олон байгаа.

0  |  0
Зочин(64.119.26.35) 2018 оны 02 сарын 26

Мал нь бэлчих газаргүй байхад юун 100.0 мянган хятадын тариачид вэ.Цагаач иргэдийг хариуцдаг Хөрөнгийн хийж байгаа ажил байна даа.

0  |  0
ИРГЭН(202.179.27.12) 2018 оны 02 сарын 26

ҮХЭР МОНГОЛЧУУД МАН-ЫГ ДАГАЖ ДАЛДАГАНААД БАЙВАЛ ХЯТАДЫН ЭРХШЭЭЛД ОРООД ГАЗАР Ч ҮГҮЙ ХӨӨГДӨЖ ТААРНА.УДАХГҮЙ ТЭР ЦАГ ИРНЭ ШҮҮ.ХОХЬ НЬ ҮХЭРНҮҮД

0  |  0
зочин(103.57.94.195) 2018 оны 02 сарын 26

Нямдоржийн УИХ-аар цагаачдын квотыг нэмэгдүүлэх санал хэлэлцүүлэхгээд байсаны жинхэн нүүр царай нь энэ байж, сда лалар

0  |  0
ОРОС ЖЕНКОГИЙН ОЙМС(202.179.25.22) 2018 оны 02 сарын 26

ХУРЦБОЛД ОРОС ЖЕНКО ШИГ МОНГОЛЧУУДЫГ ӨДӨӨН ХАТГАЖ БАЙХ ШИВ ДЭЭ.НАЦИЗМ ОРЧИН ҮЕД ЯВЦГҮЙ ГЭДГИЙГ АМЬДРАЛ ОЙЛГУУЛНАА!

0  |  0
Zochin(66.181.188.102) 2018 оны 02 сарын 26

Ene dor umhii erliiz bnaa ugasaa orood irchihsen chi bicheed suuj bnaa hujaa guai

0  |  0
Irgen(223.38.60.252) 2018 оны 02 сарын 26

Za ali hudlaa medeeleld itgej bdag yam naana ni uvur mongold hooson zunduu gazar bna tendee suurishaagui baij hooson gazar zunduu bnaa zuvhun hotiin busef hamragdsan gazraa l chuluulj bgaa shuu dee

0  |  0
зочин(66.181.160.47) 2018 оны 02 сарын 26

Орж ирвэл ирэг л дээ.Ядаж ногоо цагааны үнэ хямдрах байлгүй.

0  |  0
mongol(202.70.33.242) 2018 оны 02 сарын 26

manai uls mongold orshin suuh gadaad irgediin too mongol hun amiin 1% aas hetrehgui geed zaachihsan huulia sain murduh heregtei harin uund ersdel uchruulah neg zuil bol avilgach tushmeduud yam uun deeree l huuli hyanaltiin baiguullaguud sain ajillah hergtei

0  |  0
Top