Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийхээр болжээ. Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард  БНСУ-д анхны айлчлалаа  тун амжилттай хийсэн.

Энэ үеэр БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийж тус улсаас 700 сая долларын зээл авахаар болсон.  Тус 700 сая ам.доллараас 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл энэ удаад БНХАУ-д айлчлахаар төлөвлөжээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хэн ч урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй.

Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааны хөгжлийг  урагшлуулахад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа юм.


Б.Алтжин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.35) 2018 оны 02 сарын 26

Хүрэлсүх хүчирхэг байх хэрэгтэй.Чи цэргийн командаар бүгдийг командал.Диктатургүй бол энэ төр улс чинь мөхлөө шүү

0  |  0
Энхээ(27.123.214.105) 2018 оны 02 сарын 26

Хаа очиж энэ Хүрэлсүх чинь овоо юм гээч. Яг үнэнийг хэлэхэд энэ нөхөрийг дэмждэггүй байлаа. Харин одоо хараад байхад овоо юм хиймээр харагдаад байх юм. Харж лбайядаа...

0  |  0
Баттулга(27.123.212.140) 2018 оны 02 сарын 26

Жонхуу айгаад явахгүй л дээ!

0  |  0
Bigman(27.123.214.105) 2018 оны 02 сарын 26

Zuv

0  |  0
Top