Монголын тогооч нар амжилтаа ахиулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Дэлхийн тогооч нарын холбоо, Туркийн тогооч нарын холбоотой хамтран зохион байгуулдаг «Истанбул гастрономи фестивал-2017» тэмцээнээс манай тогооч нар зургаан медаль хүртсэн байна. Энэ жилийн тэмцээнд нийт 30 гаруй орны 2800 тогооч ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн бөгөөд улсаа төлөөлөн Монгол Улсын мастер тогооч Ж.Отгонпүрэв, Б.Баттулга, тогооч Ц.Мэнджаргал нар ганцаарчилсан төрлөөс 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж, чансаагаа ахиулжээ. ОУ-ын тэмцээнд шүүгчээр мастер тогооч Р.Батбаатар ажилласан нь манай улсын хувьд анхны тохиолдол гэнэ. Мастер тогоочдыг эх орондоо ирэхэд нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хүлээн авч, Хүнсний үйлдвэрлэлийн тэргүүний ажилтнаар тус тус шагнаж хөдөлмөр бүтээлийг нь үнэлсэн байна.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top