“Тийн” унжлагат жилийг ийм маягаар угтсан гэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

   

Алтаар унжсан тахиа жилээс авсан, гээсэн олон гэнэ

Ардын намын дарга нарын аваа, өгөө тэнцсэн гэнэ

Ардчилсан намын дарга нар таван сумаар “байлдсан” гэнэ

Авилгатай тэмцэх газрыг Баасан авгай заамдсан гэнэ

 

Төрийн тэргүүн Баттулга Монголоо бүтэн тойрсон гэнэ

Түүний хэлж ярьсанаар бүгд цэрэгт татагдах гэнэ

Ерөнхий сайд Хүрэлсүх ч аймаг сумдаар давхисан гэнэ

Ерөнхийдөө дэгтэй байхыг захиж сургаад ирсэн гэнэ

 

Улсын их хурлынхан утааны байдалтай танилцсан гэнэ

Утаа ер нь хаагуур байгааг олж мэдэлгүй буцсан гэнэ

Уулзсан таарсан хүн болгондоо утаагүй зуухаа магтсан гэнэ

“Угтаа тэр зуух маань яндангүй юм л даа” гэж марзганасан гэнэ

 

МАХН-ны даргын ширээн дээр Баасанхүү гараад дэвхцсэн гэнэ

Маргааш өглөө нь Энхбаяр өөр ширээ хийлгэсэн гэнэ

Төрийн ордонд Баасанхүү намын хурлаа зарласан гэнэ

Түгжиж цоожилж байгаад өөрөө дарга болсон гэнэ

 

Түүний дараа Энхбаяр социалист маягаар хуралдсан гэнэ

“Түмэн олны хаан” гэж түгдрэлгүй өөрийгөө өргөмжилж гэнэ

Тийн унжлагат нохой жилийг ийм маягаар угтсан гэнэ

Тэмцэл шуугианаа намжаагаад нэг нэгэндээ золгосон гэнэ...

 

Л.Ганзул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ari(172.58.40.184) 2018 оны 02 сарын 26

Monhol tumnii tsagaan sar tuvdiin shashintai yamarch hamaagui. Ene muhar susegees salahheregtei. Tiin unjlaga ch geh shig soliorol.

0  |  0
Top