Гэмт этгээд талийгаачтай шоронд хоригдож байсан нь худал

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Сонгинохайрхан дүүрэгт 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь зэрлэгээр хөнөөж, гэр орныг нь шатаах үйлдэл хийж зугатаасан хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Энэ сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг, шалгалтыг хийсэн.

Талийгаач нь тус тоотод оршин суудаг, 61 настай эрэгтэй иргэн “Б” гэгч бөгөөд түүнийг ойролцоогоор 30 орчим удаа хутгалж амь насыг онц хэрцгий аргаар хохироосон байсан.Гэмт этгээд үйлдлээ нуун далдлах зорилгоор талийгаачийг орон гэртэй нь галдан шатаахыг завдсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зугтсан. Хэрэгт холбогдуулан сэжиглэж байсан этгээдийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж хоёрдугаар сарын 22-ны шөнө Төв аймгийн Баянчандмань сумаас дайчлан баривчиллаа.

Холбогдогч этгээд нь Ховд аймгийн харьяат бөгөөд эрэгтэй 47 настай “Г” гэх,эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй өмнө хулгайлах болон дээрэмдэх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан.

Мөрдөн шалгалтын явцад архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаачтай маргалдаж уг гэмт хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан мэдүүлгээр тогтоогдоод байна. Харин хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох аж.

Одоо хэргийн холбогдогч этгээдийг Цагдан хорих 461-р ангид Эрүүгийн хуулийн 10.1 2.1-д зааснаар “Хүндрүүлэх нөхцөл байдалтай” хэрэг үүсгэн саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ЯЛНА(202.179.25.172) 2018 оны 02 сарын 26

ХУЖАА ӨВГӨНИЙГ МОНГОЛ САЙХАН МАЛЧИН ЗАЛУУ ЯЛЖЭЭ.

0  |  0
Top