АТГ-аас эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газраас 2018 он гарсаар эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь нарт холбогдох хэрэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан А.Цолмон нарт холбогдох хэрэг, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжавт холбогдох хэрэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, хурандаа Б.Батсайханд холбогдох хэрэг, Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин, Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарт холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Эдгээр хэргүүд нь байгалийн ховор ургамал экспортлох зөвшөөрөл олгохын тулд бусдаас 65 сая төгрөгийн хээл хахууль авсан, хууль бус захирамжаар газар олгосны улмаас улсад 49 сая төгрөгийн хохирол учруулсан, төрсөн эгчийнхээ аж ахуйн нэгжтэй өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж давуу байдал бий болгосон, эхнэрийнхээ эзэмшлийн амралтын газарт засвар хийлгэснээс 109 сая төгрөгийн хохирол учруулсан, шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагчид хахууль өгсөн зэрэг үйлдэл, холбогдолтой эрүүгийн хэргүүд байгаа юм байна.

Энэ үеэр АТГ-ын албаны эх сурвалжаас сэтгүүлчид дараах асуултад тодруулга авлаа.

-ХОМ-ээ заасан хугацаанд мэдүүлээгүй хэчнээн төрийн албан хаагч байна вэ?

-Хуульд  заасан хугацаанд ХОМ-ээ зургаан төрийн албан хаагч өгөөгүй. Холбогдох хуулийн дагуу тэднийг шалгаж байгаа.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа юу?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал одоогоор шалгагдаж байна. Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар хэд, хэдэн хүнийг татаж шалгаж байгаа.

-Гаалийн байцаагч нартай холбоотой хэргүүд шалгагдаж байгаа юу?

-Гаалийн байцаагчтай холбоотой хоёр ч хэрэг шалгагдаж байгаа. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын гаалийн байцаагчийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж, шүүхэд шилжүүлсэн байгаа. Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын гаалийн байцаагч албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгосон явдлыг шалгаж, прокурорт шилжүүлсэн байгаа.

-

Эрүүл мэндийн яамны тамгыг хуурамчаар үйлдсэн хэргийг танайх шалгаж байгаа юу?

-БСШУ-ны яамны сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдлыг АТГ-т шалгаж байгаа. Гомдол гаргагчийн зүгээс хэдэнтээ манай байгууллагад хандсан. Тамга тэмдгийн тухай хэргийг АТГ харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байгаа.

-"Зэс эрдэнийн хувь" хувьцаат компанитай холбоотой Эрдэнэтийн зэсийн овоолгыг ард түмний нэрийг барьж авсан  гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар танайх шалгаж байгаа юу?

-Энэ талаар одоогоор мэдээлэл алга. Мөрдөн шалгах хэлтсээс нэмэлт мэдээлэл авч тодруулаад мэдээлэл өгье.

-УИХ-ын гишүүн Л.Болдын хамаарал бүхий этгээд Болдхуяг Саруул зэрэг хүмүүсийн оффшор дансны хэргийг АТГ шалгаж байгаа юу?

-Энэ мэдээлэлд АТГ холбогдох тодруулга, судалгаа мэдээлэл хийж байгаа.

-УИХ-ын дарга М.Энхболдын ХОМ-ийг АТГ шалгахгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

-УИХ-ын гишүүний ХОМ-ийг Авлигатай тэмцэх тухай хуулийн 13.2-т заасны дагуу УИХ-ын Ёсзүйн дэд хороо шалгадаг. Тиймээс энэ хуулийн дагуу АТГ УИХ-ын гишүүдийн ХОМ-ийн тухай мэдүүлгийг хураангуйлан авч олон нийтэд мэдээллэх үүрэгтэй хуулийн зохицуулалт байгаа.

-УИХ-ын гишүүн асан Д.Арвинтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн Ахуйн үйлчилгээний цэг байгуулах 1,3 тэрбум төгрөг, Сургалтын төв байгуулах 150 сая төгрөг нийтдээ 1,5  тэрбум төгрөгийн зарцуулалт хяналт шалгалт хийгдээгүй, энэ хэрэгт холбоотой эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг шалгаж,  эрүүгийн хэрэг үүсгэн прокурорын байгууллага руу шилжүүлсэн байгаа.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayr(95.222.25.176) 2018 оны 02 сарын 26

Huue nuguu bayr nertei hvmvvs vu bolj bgaa bgaa be dandaa jijeghen hergvvdtei orootsoldood bh vmaa

0  |  0
Tatan buulgyiaa(115.86.7.36) 2018 оны 02 сарын 26

Ard tumend 1 ch heregtei zuil hiihgui il bgaa engiin irgen bodood uchiriig ni olchih herguudiid boon asuudal bolgoj kofe uuj oroo oroo hesej tsag zavaa bardag ene baiguulagiig tatan buulgaachee

0  |  0
АМЖИЛТ (202.9.43.43) 2018 оны 02 сарын 26

ЕР НЬ АТГ ШАЛГААД ШОРОНД ОРСОН ТОМ ДАРГА БАЙНА УУ????

0  |  0
Дорж(202.21.106.128) 2018 оны 02 сарын 26

Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ганзориг нарыг 51% ыг барьцаанд тавьсан асуудлаар шалгаж байгаа гэсэн үг өгүүлбэрийг хасаж бичсэн байна

0  |  0
энхээ(103.10.23.135) 2018 оны 02 сарын 26

Энэ чинь дандаа жараахайнууд байна.Акулууд нь хаачсан юм бэ?

0  |  0
Зочин(202.21.106.145) 2018 оны 02 сарын 26

Та нарын ажлыг дэлхийн хэмжээнд яаж дүгнэснийг мэдэж байгаа биз дээ.

0  |  0
Top