Х.Баттулгын эсрэг маш их мөнгөтэй хүмүүс баг болж ажилладаг гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ард иргэдтэй уулзсан байна. Мандал сумын иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний амласан, "Ноён уулыг Төрийн хамгаалалтанд авна" гэсэн асуудлыг хөнджээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар,  “Мандал сумын Зүүнхараад ирсэн гол зорилгын нэг нь Ноён уултай холбоотой. Ноён уулыг төрийн хамгаалалтад авна гэж би сонгуулийн өмнө хэлсэн. Энэ амлалтаа мартаагүй байгаа. Ноён уултай холбоотой маш их санал гарч байна. Миний зөвлөхөөр ажиллаж байгаа Г.Уянга Ноён уултай холбоотой захиргааны хэргийн бүх шүүх хуралд оролцож, надад мэдээлэл өгч байгаа. Ямар нэг байдлаар энэ ууланд байгаа алт, булш, олдвор зэргийг хамгаалах, хадгалах асуудлаар санаачилгатай ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Нөгөө талд маш их мөнгөтэй, маш том хуулийн баг ажиллаж байгаа. Гэхдээ удахгүй сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаа” гэжээ.

Дашрамд сонирхуулахад, Ноён ууланд Хүннүгийн соёлтой холбоотой 374 булш бунханаас гадна түүх дурсгалын олон зуун дурсгалт зүйл бүртгэгджээ. Мөн Ноён ууланд уул уурхайн, ашигт малмалын үйл ажиллагаа явуулж буй нь хүн малын ундны ус хийгээд ан амьтан, мод бут болон маш ховор төрлийн эмийн ургамлууд устаж үгүй болоход хүрч байгааг нутгийн иргэд онцолсон байна.

Ноён уултай холбоотой өөр нэг мэдээлэл тэр үеэр сөхөгдсөн нь энэ сарын 21-ний өдөр захиргааны хэргийн шүүх дээр Ноён уул, “Сентерра гоулд”-тай хамааралтай шүүх хурал болох байсан ч 35 дахь удаагаа шүүх хурал хойшилж түүхэндээ байхгүй дээд амжилтаар тодорсоныг "Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан дуулгасан явдал аж. 

З.Говь

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.47.178) 2018 оны 02 сарын 27

49%-н талаар дугараач.................

0  |  0
suvdaa(202.179.27.123) 2018 оны 02 сарын 27

songogdohdoo amlasan yumaa heregjyylmeer yumaa yariad l baihiin

0  |  0
зочин(183.177.100.210) 2018 оны 02 сарын 27

энэ тэнэг хүн нөгөө мафи маягийн сэтгэхүйгүүсээ салахгүй хулгайч юм аа. юун иөнгөтэй хүмүүсийн тулаан яриад баыйнаа. одоо болио. хуц

0  |  0
Зочин(107.182.233.137) 2018 оны 02 сарын 27

Ямар ч асуудал шийдэхгүй өөрийн болон хүмүүсийн цаг заваа үрсэн, хий дэмий хийрхэл хөөргөсөн, АН- ын жагсаалд хүмүүсийн сэтгэл санааг бэлдсэн ажил хийгээд явна

0  |  0
363525(31.154.96.164) 2018 оны 02 сарын 26

Энэ ерөнхийлөгч ер нь юу хийх гээд л суугаад бгаа юм болоо? Офшороос оруулж ирж чадахгүйен. Ганцхан ноён уулыг хамгаалалтанд авч чадахгүйен. игшэсээр байтал бүрэн эрх нь юухан байхав дэ.

0  |  0
Зочин(64.119.26.35) 2018 оны 02 сарын 26

Ерөнхийлөгч маань хөдөөний ард иргэдтэй уулзаад л яваад байх юм.Дараа нь том лүндэн буулгах гэж байгаа юм болов уу.

0  |  0
irgen(103.57.92.145) 2018 оны 02 сарын 26

ta ch gesen mungteinvvdiin neg shvv dee

0  |  0
Баа(139.5.219.178) 2018 оны 02 сарын 26

Баттулгыг итгэж сонгосон ард түмэн хөөрхий. Ийм худлаа лаларыг сонгодог бид бүхэн хөөрхий. Элбэгдоржийг 8, 9 жилийн өмнө сонгочихоод яг ингэж жэнко шиг пялдагдаж байснаа ийм хурдан мартах гэж дээ хөөрхий. 6, 7 жилийн дараа жэнког бас хорино морино гээд хуцацгаана биз

0  |  0
zochin(150.129.143.118) 2018 оны 02 сарын 26

bitgii erguut battulgaa

0  |  0
чёчч(66.181.185.122) 2018 оны 02 сарын 26

Шударга юм бол Элбэгдоржийг бариулаач. Танд эрх мэдэл нь бий шүү дээ.

0  |  0
АМЖИЛТ (202.9.43.43) 2018 оны 02 сарын 26

ҮНЭХЭЭР ШУДАРГА МОНГОЛ ЮМ БОЛ ЭРДЭНЭТИЙН 49% ИЙН ХУЛГАЙН ТАЛААР НЭГ ЧАНГА ДУУГАРААД ӨГӨӨЧ. БАРАГ ЧАДАХГҮЙ БАЙХ.ЭЛБЭГЭЭ ХУВЬ ӨГӨХӨӨ МАРТАХГҮЙ БАЙХ ДАА.ЯАГААД ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ГУЧ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД ОЛОН ЗУУН САЯ АМЕРИК ДОЛЛАР ГАРГААД ЭРДЭНЭТИЙГ АВЧИХСАН ГЭДЭГТ ИТГЭЭД ДУУГАЙ ЯВААГ ЧИНЬ Л ХАРДААД БАЙНА ДАА ГЭЖ.

0  |  0
Zochin(223.38.60.252) 2018 оны 02 сарын 26

Ugaasaa iim arga bariltai yam bishuu ene jenko uneheer tiim tom bag baigaag medej bgaa yam bol shuud ilchleech utgagui yam ayrih yam

0  |  0
а(202.131.238.98) 2018 оны 02 сарын 26

энэ хүн 4 жил ийм юм ярьсаар байгаал бууна. харж л байгаарай

0  |  0
Адар(183.177.100.3) 2018 оны 02 сарын 26

Ямар ядаргаатай юм? Энэ хүн юу хийх гээд байгаа юм? Баахан худлаа яриад л явах юм.

0  |  0
Top