Дональд Трамп Монголыг тоолоо

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн шоу бизнесийн ертөнцөд нэр нөлөө бүхий хүн. Түүнээр овоглодог олон алдартай контент байдгаас үргэлжид хэл ам дагуулдаг нь “Miss Universe” тэмцээн билээ. Бизнесмен, улс төрчийн хувьд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй ойр байхаар арга ч үгүй биз.

Тэгвэл 190 гаруй улсын 1.5 тербум үзэгчдийн анхаарлаа хандуулдаг “Miss Universe” тэмцээний тайзнаа анх удаа Монгол бүсгүй алхах боломж нээгджээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай улсыг багтаах боломжгүй гэсэн хариуг өгдөг байсан бол энэ жил Армени, Монгол гэсэн хоёр улсыг эгнээндээ нэгтгэхээр болсон тухай лиценз эзэмшигчээр сонгогдсон NTV телевизийн хөтлөгч Ж.Анхбаяр ярилцлагадаа онцолсон байна.

2015 онд алдарт хөтлөгч Стив Харвэй титмийн эзнийг буруу зарласнаар “Miss Universe” тэмцээний нэр хүнд үлэмж хэмжээгээр өсч, цар хүрээгээрээ ижил төрлийн тэмцээнүүдээ хол хаясан байдаг.

67 жилийн түүхэнд нэг ч удаа Монголчуудыг сонирхоогүй Дональд Трамп юуны учир биднийг тоох болов. Энэ талаар гадны хэвлэлүүд хэдийнээ бичээд эхэлжээ.  Ямартай ч, дэлхийн хамгийн алдартай тайзан дээр Монгол гоо үзэсгэлэнг тун удахгүй харах нь.

 


 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(180.149.78.99) 2018 оны 02 сарын 27

Монголчууд гадны харх байсан ч дулдуйдаж байдгаа хэзээ болих юм бэ? Өөрсдийн эрпэмтэн мэргэд, азай буурлууд, мэргэжилтнүүдээ тоодгүй, ”Энэ юу юм бэ? энэ хэзээ ийм болчихсон юм бэ” гэж дандаа доош хийж байна. Атаархана. Тэгээд гадны нэг гуйлгайчин ирсэн ч л дагаж гүйгээд л ”Намайг тэгэж магтсан ингэж хэлсэн.” гээд л тэнэгтээд байдаг хэлэх үг олдохгүй юм. Яах вэ энэ Малголчуудыг

0  |  0
Бэлэн хоол ба хавх(71.33.203.17) 2018 оны 02 сарын 27

Монголчууд та нарыг биш газар ,алт эрдэнэс ,урвагч хахуульдахад амар улс торчидтэй болохоор шунаг сэтгэлд нь багтлаа гэвэл яг таарна.Нэг л одор ухас хийн босож алмайрах хооронд чинь хахуульд дуртай халуун зурхнуудийг чинь сугалан шиднээ гайгуй.

0  |  0
(43.228.131.206) 2018 оны 02 сарын 27

хөгшин өвгөн тоохоор яадаг юм

0  |  0
америкийг үл тоогч(103.212.117.220) 2018 оны 02 сарын 26

Монголыг тоолоо ч гэх шиг Трамп юу юм бурхан юм уу,жирийн л нэг хүн ш дээ ерөнхийлөгч биш бол хэнч биш манайхан дотор ч бусад улс орныг тоодоггүй хүн зөндөө л байдаг ш дээ.

0  |  0
Baatar02(202.9.40.245) 2018 оны 02 сарын 26

Ясны дэмжигч нь монгол хүн байдын.Удахгүй тэр хүнээ урих гэсэн шүү.

0  |  0
Top