М.Мөнхшүр: Сэржмядаг охиныг эрэн хайхад хүч нэмэгдүүлэн ажиллаж байна
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Д.Сэржмядаг охин 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болсон юм. Охин алга болоод 3 сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлсэн тухай өмнө нь мэдээлэлж байсан. Тэгвэл эрэн хайх ажиллагаа хэрхэн өрнөж байгаа тухай ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа. Тэрбээр “Алга болсон Д.Сэржмядаг охины талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Гэхдээ бид бүхий л хүч чадлаа дайчлан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Ар гэрийнхнийг нь шалгаж байна. Дорноговь болон Замын-Үүдийн цагдаагийн алба хаагч нартай дарга удирдлагууд холбогдон ажиллаж байна. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагч нар нэмэлт бүрэлдэхүүнээр Дорноговьд ажиллаж байгаа. Мөн “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс”оос хүмүүс томилогдоод ажиллаж байгаа юм. Зөвхөн цагдаагийн байгууллага бус маш том баг охиныг эрэн хайхад ажиллаж байна” гэлээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Top
Сэтгэгдэл ( 2 )
Ээж аавыг нь шалга яагаад заавал алга болдог өдөр явсан юм урьд нь оролдож бсан авга ах нь шорондоо яг бсан юмуу асудалтай л бна ш тээ үзэгдэж харагдахгүй алга бно гэж бгүй ямар гөлөг биш дээ
Nuguu huuhdin erhin tubiihun jinhen utgar ni ajila hiimer l bn snu de udur snunugui mede medelel ha saigui tsatsah l heregtei bn snu be mori undug huuhduud ged l heg yarsan uymaa 100 dabtaj hiij baihaa olj yadaj baihaar yag undsen ajilcnin snuu huuhed alga bolloo l geh yum bur cnimeegui snu huuhdiun erhiin tubiihun ajilaa hii gej zublumuur bn