Ерөнхийлөгч ”Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар Д.Трампаас тусламж хүсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт”-ийн  51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан тухай дуулиан дахин сөхөгдөөд байна. Тухайн үед “109 сая ам.доллар бус 51 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газрыг төл” гэсэн Анхан шатны шүүхийн шийдвэр гарч улмаар манай талаас тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан билээ. Гэвч дахин "Стандарт" банкны талд шийдвэр гаргасан нь дахин асуудал сөхөгдөхөд хүрээд байгаа юм. 

“Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан нийт зээлийн хэмжээний талаар:

-2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк /цаашид “Стандарт банк” гэх/-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал:

-2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн;

-2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.

Иймээс “Эрдэнэт”-ийн  51 хувийг тойрсон асуудал өнөөдөр улстөрийн халуухан сэдэв болж буй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Эрдэнэт"-ийн 51 хувийн мөнгийг олж өгөхөд туслаач" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад захидал илгээсэн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдлээ.  Хэрэв Ж.Батзандангийн дээрх хэлсэн үнэн бол удахгүй Д.Трамп хариу мэдэгдэх биз.

Засгийн газрын зүгээс дээрх зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, мөн хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар "Стандарт" банктай нэн даруй хэлцэл хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгоод байгаа юм.
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zohcin (203.91.115.37) 2018 оны 02 сарын 27

Bathuugiin tansgalsan mungiig tur hariutsah yosguu /bathuugiin ham heregten bolh humuusiin hamt bugdiin usdah hergtei

0  |  0
зочин(183.177.98.82) 2018 оны 02 сарын 27

ийм зүйл хийсэн оролцсон албан тушаалтнуудыг заавал олж зохих шийтгэлийг нь оногдуулж хохирлыг барагдуулах хэрэгтэй заавал

0  |  0
zochin(202.179.26.64) 2018 оны 02 сарын 27

Arai ugui bailgui dee. Umar ch utgagui asuudliig Turiin terguunii nertei holboj shuugian degdeehee bolimoor um. Sain huuliin zuvlukhtei bolmoor umaa , turiin undurlug , said darga nar .

0  |  0
fg(66.181.170.231) 2018 оны 02 сарын 27

yu gesen ug bee ene Mongol gej tusgaar uls bna uu esbel amerikiin neg muj uu nogoo Mongol yalna geed bsan yasan

0  |  0
Zochins(27.123.212.143) 2018 оны 02 сарын 27

Nairan ch eh ornii mini ner.

0  |  0
Zochin(27.123.212.143) 2018 оны 02 сарын 27

Arai ch dee iim ch eronxiilegch baix gej dee. Argagui l medleg bolovsrol dutaj baina daa. Ene xund mongol ulsiinxaa ner toriig bodood zovlood ogchix xun AN dotor baixgui l yum baix daa. Ene 2 namiin omnoos gaigui chadaltai bolovsroltoi xumuus ni toriin tolgoid baixgui xayagdaad luivarchin xorchin ul butex xumuus ni garchix yum daa chaavaas. Daanch xelex muu ug ch oldoxgui yum. Ingej ch olon ulsiin tavtsand uls ornoo gutamshig shivshig bolgox gej dee. Nuden deer il baisan tomor zamiin 250 say $-n uchriig oloogui baij xulgaich xulgaichaa bariach gegcheer 109 say $-n uchriig olox yu l bol doo.

0  |  0
Иргэн(78.250.169.139) 2018 оны 02 сарын 26

С Баяр .Монголд ямар их гай дагуулж бна аа нүгэл нүдээр чинь гарна даа

0  |  0
Иргэн(78.250.169.139) 2018 оны 02 сарын 26

С Баяр .Монголд ямар их гай дагуулж бна аа нүгэл нүдээр чинь гарна даа

0  |  0
USA zochin(166.216.165.126) 2018 оны 02 сарын 26

Yostoi yu ch geh wee dee,ymar alsiin haraagyi um hiideg luiberchid wee,uls ornoo bodson bol yu gej iim asuudal uusch, gadnii ornuudiin omno shibshig boloh wee dee, hariutslaga tootsood,horongo gej baibal huraah heregtei,shorond hiil dee...

0  |  0
Yoyo(84.75.212.226) 2018 оны 02 сарын 26

Tsag seteegui hor hutgaj baidag ene hun busdiin bish uuriinhuu mehend oroogdoj uheh niguurtai gej

0  |  0
Zochin(66.181.177.200) 2018 оны 02 сарын 26

Төмөр замын 250 сая доллорын асуудалыг Си Зиньпин Ерөнхийлөгчөөс тусламж хүс.

0  |  0
Зочин(64.119.26.35) 2018 оны 02 сарын 26

ӨМНӨД АФРИКИЙН СТАНДАРТ БАНКЫГ ХЯТАДУУД ХУДАЛДААД АВЧИХСАН ЮМ ЧИНЬ ЭРДЭНЭТ УДАХГҮЙ ХЯТАДЫН МЭДЛИЙН БОЛОХ БАЙХ ДАА.

0  |  0
Зочин(64.119.26.35) 2018 оны 02 сарын 26

Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан зээлд Трамп шийд гаргана гэж үү

0  |  0
ИРГЭН(202.9.44.66) 2018 оны 02 сарын 26

ИДЭЖ УУХЫН ХУВЬД ЭНЭ 3-Н НАМ ТӨР БАРИХЧААН АЛДАЖ БАЙХ ДАА БҮГД БӨӨРӨӨРӨӨН НИЙЛЖ БАЙГААД ГАДААДААС Ч ӨР АВЧ ДОТООДЫН ХӨРӨНГӨ БҮРИЙГ Л ТАЛ ТАЛААС НЬ УРАЛДАН ЛУЙВАРДСАН ЭНЭ НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ ОДОО ТЭРНИЙГ НЬ ИЛЭРҮҮЛЭХ ГЭХЛЭЭР ХУУЛЬ, ТАНГУУЛЫН, АТГ-ЫНХАНД ХАХУУЛЬ ӨГЧ ХЭРГЭСГЭХГҮЙ БОЛГОДОГ ТӨРТӨЙ БОЛООД УДЛАА ТӨР ЗАСАГ НЬ Ч ЭНЭ ХАХУУЛЬ ГЭДЭГ ЮМАНД ОРООЦОЛДОЖ УЧРАА ОЛХОО БАЙЛАА ИЙМ ТӨРИЙН ТҮШЭЭД ЯАГААД Ч ӨӨРСДИЙНХӨӨ ЭРСЭГ ХӨДӨЛГӨХГҮЙ ТИЙМ УЧРААС ОДОО УИХ-ЫГ ТАРААЖ НАМ БУС ТҮР ЗАСГЫН ГАЗРЫГ БАЙГУУЛЖ ЛУЙВАРААР ХӨРӨНГӨЖСӨН ХҮМҮҮСИЙН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛС АШИГТ МАЛТМАЛДАА ЭЗЭН БОЛОХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
ИРГЭН(202.179.27.12) 2018 оны 02 сарын 26

ХУЛГАЙЧУУД НЬ МАН-ЫНХАН БАЙХАД ХУУЛЬ ГУУЛЬ БОЛЧИХДОГ МУУХАЙ ЗАЛЬТАЙ НАМ ДАА.МОНГОЛЫГ ҮНЭХЭЭР ИДЭЖ ДУУСЧ БАЙГАА НАМЫГ ДЭМЖСЭЭР ДУУСАХ УУ??? ЯАХ УУ???ХЭРЭГ НЬ ТОДОРХОЙ ЭЗЭН ЭЗЭД НЬ ИЛ БАЙГАА ХЭРГИЙГ МАН-ЫН АТГ ХЭЗЭЭ Ч ШАЛГАЖ БАРЬЖ ХОРИХГҮЙ ТИЙМЭЭС ХУЛГАЙЧУУДТАЙ НЬ УИХ-ЫГ ОГЦРУУЛЖ БАЙЖ Л МОНГОЛЫН ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭЖ ЧАДНА.МАН-ЫНХАН ХҮЧТЭЙ ОЛУУЛАА БАЙГАА БОЛОХООР ӨНӨӨДӨР ТОМ БАЙНА ТЭДНЭЭС ТОМЧУУД БАС БАЙДГИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРУУЛАХ БОЛНО.ЗӨВ ШҮҮ.ТУСЛАМЖ ГУЙХГҮЙ БОЛ МОНГОЛ ХЯТАДЫН МЭДЭЛД ОРЛОО

0  |  0
Irgen(66.181.160.105) 2018 оны 02 сарын 26

Санжийн Баярыг хориход бусад нь бүгд илэрнэ

0  |  0
Зочин(202.131.243.158) 2018 оны 02 сарын 26

ОЙЛГОМЖТОЙ ХЭРГИЙГ ХИЙСЭН ЭЗДИЙГ НЬ УХВАЛ МӨНГӨ БҮГД БИШ Ч ГЭСЭН БАЙЖ Л БАЙГАА, ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ТӨЛҮҮЛ, БУСДАД СУРГАМЖТАЙ, ХАТУУ ШИЙТГЭ

0  |  0
Zochin(66.181.177.200) 2018 оны 02 сарын 26

Монгол хүн Монголдоо Ерөнхийлөгч хийж чадахгүй хэмжээнд хүрээ юу . Гадаадын али нэг орны тэрбумтанг авчраад ерөнхийлөгч болгочихооч.

0  |  0
Zochin(66.181.177.200) 2018 оны 02 сарын 26

Ийм асуудалыг дотооддоо шийдэж чадахгүй юу гэсэн үг бэ ерөнхийлөгчөө. Нэгэнт олон улсын шүүхийн шийдвэр гарчихсан болохоор төлж л таараа .Д. Трамп олон улсын шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн юм уу.Энэ талаар ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболд хариу өгөөч.

0  |  0
эргүү(103.26.194.252) 2018 оны 02 сарын 26

энэ балайзандан чинь ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч болчихсон юм уу? эсвэл солиорчихсон юм уу? ийм УИХ-ын гишүүн байхаар манай улс яаж хөгжихэв дээ хөөрхий.

0  |  0
ЗОЧИН(202.9.44.85) 2018 оны 02 сарын 26

ЭНЭ ХЭРЭВ ҮНЭН БОЛ МОНГОЛ УЛС ӨӨРСДИЙН ДОТООДОД БОЛЖ БАЙГАА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНИЙ АСУУДЛЫГ МОНГОЛЫН ШҮҮХ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДААР ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙГ ДЭЛХИЙ ДАХИНД ЗАРЛАЖ БАЙГААТАЙ УТАГА НЭГ БОЛЖ БНА ТӨР НЬ НЭГ ЛУЙВАРЧНЫГ ХАМТРАГЧИДТАЙ НЬ БАРИАД ҮНЭН МӨНӨНИЙГ НЬ ОЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ ХАРУУЛЛАА ИЙМ ЛУЙВАРЫН ХЭРЭГ МОНГОЛЫН ТӨРӨӨР НЭГ БАЙГААГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ ХУДЛАА ГЭВЭЛ Б.ХУРЦААС АСУУ ТЭР ТА ЛУЙВАРЧИН УУ БИ ЛУЙВАРЧИН ТА БИД 2 ХОЁУУЛАА ЛУЙВАРЧИН ТЭГЭЭД ЦААШ НЬ ЯРИХ УУ ЯАХ ВЭ ГЭЖ БАЙГААД Л ЯРИДАГ ТЭРНЭЭС УИХ-ЫНХАН АЙДАГ НЬ ЛУЙВАРАА ИЛ ГАРГАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ТЭРНИЙ САНАЛЫГ ДАГАДАГ ИЙМ ТӨРТӨЙ

0  |  0
Зочин(84.198.205.141) 2018 оны 02 сарын 26

Үнэн шүү

0  |  0
ПУТИН(202.179.25.172) 2018 оны 02 сарын 26

ХУЖАА БАРУУНЫГ ХӨМСӨГ ЗАНГИДАН ЗАНАЖ ИРСЭН ОРОС ЖҮЖИГЧИН ЯАГААД БӨӨЛЖИСӨӨ ДОЛООЖ АМЕРИКТ ЦАРАЙ АЛДДАГ БАЙНА?

0  |  0
Иргэн(66.181.190.23) 2018 оны 02 сарын 26

ЕРӨНХИЙЛӨГЧ ГУАЙ... та анхаар... ЯАХААР Луйварчны өмнөөс ТРАНПААС ГУЙЛГХ ГУДАГ БАЙНХ Т ЭРҮҮЛ БАЙНА УУ...????

0  |  0
Top