Жүдочдын иргэншлээ солих эсэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга шийднэ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Монголын нэр бүхий жүдочид өөр улсын нэр дээр барилдахаар болсон тухай мэдээлэл гарсан. Тэгвэл өөр улсын нэр дээр барилдахын тулд тухайн улсын иргэншилтэй байх шаардлагатай тулгардаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Харьяатын тухай хуулийн 4.1-т заасны дагуу Монгол Улсын  харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрдөггүй. 

Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн та давхар иргэншилтэй байх боломжгүй. Тиймээс ч аливаа тамирчин өөр улсын нэр дор тэмцээн уралдаанд өрсөлдөхийн тулд Монгол Улсын иргэншлээс татгалзах ёстой. 

Жүдо бөхийн Үндэсинй шигшээ багт багтдаг ОУХМ Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн нар тун удахгүй АНЭУ-ын өмнөөс барилдах шийдвэр гаргасан. Тиймээс тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлтээ илгээгээд байна. 

Хэрвээ Ерөнхийлөгч энэ хүсэлтийг хүлээн авбал эдгээр тамирчид тус улсад тусгай хангамжтайгаар жилд 35 мянга буюу түүнээс дээш америк долларын цалин авна. Гэхдээ энэ нь Монголын тамирчид иргэншлээ сольсон анхны тохиолдол биш. Өмнө нь буудлагын спортын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Герман улсыг, жүдогийн тамирчин Г.Отгонцэцэг нар Казакстан улсын иргэн болж байсан билээ.

С.Төгөлдөр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(202.179.25.93) 2018 оны 02 сарын 27

Hunii hudulmuriig unelj chaddag gazar n ochsonon zuv...

0  |  0
зочин(66.181.160.3) 2018 оны 02 сарын 26

Харамсалтай л юм даа?Гэхдээ тухайн хүний сонголт болохоор яалтай билээ?

0  |  0
Irgen(59.153.87.44) 2018 оны 02 сарын 26

Yu saihan gej

0  |  0
zoch(202.21.105.12) 2018 оны 02 сарын 26

kvie odoo bid jaxveda

0  |  0
zoch(202.21.105.12) 2018 оны 02 сарын 26

oor jaltai bileede

0  |  0
Top