Амралтын өдрүүдэд орон нутагт 6 хүний амь хохирчээ

2018 оны 02 сарын 26

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 2018.02.24, 25-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 622 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 414 дуудлага бүртгэгджээ.

Ослын улмаас нийслэлд 17 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэж, орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой хэрэг бүртгэгдсэн байна. Тухайн өдрүүдэд зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөөгүй бөгөөд ослын газрыг орхин явсан 3 хэргээс 3 хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 118 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 24, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА-аас шалгаж байна.

Тухайлбал:

  1. ЧД-ийн нутаг Хайлаастын замд  T.Pruis маркийн автомашин T.Pruis-20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч нарын 4 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Ёлын ам гэх газар асфальтан замд T.Mark-2 маркийн автомашин нь  онхолдож зорчигч, Ш нь амь нас хохирсон хэргийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд  2017 онд  192618 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 35212 буюу 18.3 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсан байна.

Нийслэлд бүртгэгдсэн 32662 зам тээврийн ослын 3031 буюу 9.3 хувь нь хүний амь нас, эрүүл мэнд тодорхой хэмжээгээр хохирсон осол байхад 26931 буюу 90.7 хувь нь эд материалын хохиролтой осол байна.

Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас  507 хүний амь нас хохирч, 1258  хүн гэмтэж,  иргэн аж ахуйн нэгж байгууллагад 9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсанаас 83.2  хувийг  нь нөхөн төлүүлжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.27.12) 2018 оны 02 сарын 26

ХЯМД ШАТАХУУН БАГА ИДДЭГИЙ НЬ БОДООД МАНАЙХАН ЛААЗАН МАШИН ИХ УНАХ БОЛСОН Ч ТАНК УНАЧИХСАН МЭТ ЯВДАГ ОНГИРОО САГСУУ БАНДИ НАР АВААР ОСОЛ ИХ ГАРГАЖ ӨРӨӨЛИЙН АМЬ НАСААР ТОГЛОЖ БАЙГААГ АРД ИРГЭД АНХААРЧ НАЙДВАРТАЙ УНААГААР ХӨДӨӨ ХОЛ ЗАМД ЯВЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. МӨН ИРГЭДИЙНХЭЭ АМЬ НАСЫГ БОДОЖ ТЕНДЭРТ ЖИП МАШИНЫГ ЯВУУЛЖ БАЙХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ. НАМХАН ЖИЖИГ ЛААЗАН ТӨМӨР МАШИНУУДЫГ ХҮН ТЭЭВЭРТ ХОРИГЛОХГҮЙ БОЛ АЮУЛ ОЙРХОН БАЙНА ШҮҮ.

0  |  0
Top