Д.Трамп: Хойд Солонгост хоёр дахь шатны арга хэмжээг авна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн Хойд Солонгосын тухай хийсэн мэдэгдэл нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, энэ сарын 23-нд Д.Трамп Цагаан ордонд Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбуллын хамт хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тус хэвлэлийн хурлын үеэр Д.Трамп Хойд Солонгосын тухай хэлэхдээ “Хойд Солонгост эдийн засгийн хориг арга хэмжээ нөлөөлөхгүй бол хоёр дахь шатны арга хэмжээнд шилжинэ” хэмээсэн байна. Одоогийн байдлаар хоёр дахь шатны арга хэмжээний тухай мэдээлэл байхгүй байгаа ч судлаачид байдал улам хурцдаж магадгүй гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа юм.  

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top