Шид бүтээл үйлдэх, сүм, суварга барих, чуулан үймэхэд сайн

2018 оны 02 сарын 27

Хаврын тэргүүн хөх барс сар Хоёр хар мэнгэтэй Цагаан бар өдөр

  • Аргын тооллын: 2018.2.27, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 12
  • Наран ургах шингэх: 07.36-18.30
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top