Говь-Алтай аймагт нохой галзуурчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27
 Говь-Алтай аймагт нохой галзуурсан тухай мэдээ ирлээ. Тодруулбал, тус аймгийн Алтай сумын Баянцагаан багийн Повронгийн сайр хэмээх газар нутаглаж буй малчны нохой галзуу өвчин туссан нь тогтоогдсон байна. Түүний дагуу галзуу өвчний гаралт, тархалтаас сэргийлэн сумын Засаг даргын захирамжаар 14-21 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа гэнэ.
 
Энэ сарын 12-ны өдөр нохойд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч байна гэсэн дуудлага сумын МЭҮ-ийн тасагт оржээ. Түүний дагуу сумын ЗДТГ-ын МЭҮ-ийн тасаг, малын эмч нар газар дээр очин нөхцөл байдалтай танилцаж, нохойг зориудаар устгасан байна. Уг нохойноос дээж авч хоёрдугаар сарын 18-ны өдөр МЭАЦ-ийн лабораторид хүргүүлсэн ба 23-ны өдөр галзуу өвчин болохыг тогтоож баталгаажуулсан байна. 2018 он гарсаар Говь-Алтай аймгийн хэмжээнд тав дахь тохиолдол болоод байгаа аж. Тухайлбал Баян-Уул сумд хоёр Цээл, Цогт сумдад тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.  
 
Л.Зул
www.zindaa.mn
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top