Нэрт найруулагч Б.Баатар таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Улсын Драмын Эрдмийн театрын найруулагч, МУУГЗ Баярцагааны Баатар гэх сагасан их авьяастай нэгэн тод хүмүүн тэнгэрийн орноо залран одсон уйт мэдээ бидэнд ирлээ.

Тэрээр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг Найруулагч мэргэжлээр төгсжээ. 60 ч хүрэлгүй өөд болсон театрын их хүмүүний төлөө өнөөдөр монголын урлагийн ертөнцийхөн төдийгүй түүний найруулсан гайхамшигт жүжгүүдийг амьсгаа даран үзэн суудаг үнэнч шүтэн бишрэгчид нь уй гашуудлаа илэрхийлсээр байна.

Б.Баатар 2001 оноос өдийг хүртэл их театраасаа холдолгүй,

- 2001 онд    А.П.Чехов                         “Цахлай”

- 2002 онд    С.Жаргалсайхан     “Тэмүүжин”

- 2005 онд    В.Н.Гоголь-Н.Пүрэвдагва           “Амьгүй албат”

- 2005 онд    Д.Мэндсайхан                   “Ээжээ”

- 2006 онд    Б.Лхагвасүрэн                  “Атга нөж”

- 2007 онд    Д.Мэндсайхан                   “Мануухай”

- 2011 онд    Б.Шүүдэрцэцэг                 “Домогт Ану хатан”

-2012 онд     М.Сервантес                    “Кихот ноён” гэх мэт гайхамшигт жүжгүүдийг найруулан тавьжээ.

Харамсалтай нь сод хүмүүний амьдрал, уран бүтээл, нөр их хөдөлмөр, амжилт бүтээлийг багтаасан намтар Википедиад ороогүй байгаа нь театрын үе үеийн удирдлагуудад гонсойх сэтгэл төрж байна.

Бурхан өөрийгөө баясгах гэж авьяас билэг нь дэндүү сагасан гайхалтай найруулагчийг дэргэдээ таалан авчээ. Таны тайзнаа амилуулсан гайхалтай бүтээлүүд биднийг он цагийн хуудсаар дурлуулан аялуулдаг байж. Агуу энгийн хүмүүн та амгалан нойрсоорой. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд төдийгүй театрын алтан тайзнаа гүн эмгэнэл илэрхийлье.

 

Б.Баргужин

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батсайхан(66.181.182.84) 2024 оны 03 сарын 21

Монгол викид намтыг нь хайж байгаад оруулав. 2024.03.22

0  |  0
Zochin (37.228.247.253) 2018 оны 02 сарын 27

Maani bad ni hym maanii bad ni hym maanii bad ni hym

0  |  0
зочин(202.179.25.251) 2018 оны 02 сарын 27

Монгол Эр хүн Тэтгэвэртээ гараад Маргааш нь Жаазанд ордог байсан бол одоо бүүр 60 ч хүрэхгүй Жаазанд орж ханандаа өлгөгдөх боллоо, Гэтэл МАН-ынхан Тэтгэвэрийн насыг нэмнэ, Эрчүүлийн наслалт Уртассан ч гэх шиг, Бодит амьдрал дээрээ Айл болгонд шахуу Бэлэвсэн Эмээ нар л үлдэж байна шүү дээ,

0  |  0
um sain amgalan bolt(202.21.106.163) 2018 оны 02 сарын 27

Um sain amgalan boltugai

0  |  0
J. Batchuluun (27.123.212.143) 2018 оны 02 сарын 27

Estoi shudarga chadaltai mundag sain nairuulagch bsan yumsan denduu ert yawchihiimdaa haramsaad bhiin

0  |  0
Үзэгч(202.21.106.130) 2018 оны 02 сарын 27

Жинхэнэ ухааны найруулагч байлаа, найруулсан жүжгийнх нь ихэнхийг үзсээн.Хүнд ухаан хайрласан,нэгийг бодуулсан ,жижиг зүйлийг орхигдуулдаггүй үзэгчдэд хүргэлдэн эгэлгүй Агуу ,сайхан найруулагч.Одоо драмын театрын репертуар ямар байхыг таашгүй.Энэ хүнийг давж бүтээл хийх,үзэгчдийг байлдан дагуулах сайхан жүжгүүд өгүүлэгдэнэ дээ.Харамсалтай.Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Zochin(103.26.193.117) 2018 оны 02 сарын 27

Hamgiin uran tansag nairuulagch gj boddog shu emnenegt nileen taaruu yvj bga haragdsan bie n sn boloosoi gj unen setgeleese bodoj bilee Um sain amgalan boltugai.

0  |  0
Зочид (103.212.117.111) 2018 оны 02 сарын 27

Эвий Минь Дээ, шударга сайхан яриатай , шулуун зантай авьастай мэдлэгтэй тийм л хун юм даа гэж жирийн иргэн би ТВ гээд харж явлаа, ум сайн амгалан болтугай

0  |  0
Top