В.Орхонлхам: Батга нь зөвхөн өсвөр насны онцлог бус амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Батгашилт, сэвх, нөсөө толбо, нүхжилт гээд арьсанд үүсэх бүхий л асуудлыг цогцоор шийдэж буй мэргэжлийн хамт олонтой, vip чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Orhon beauty” салоныг өмнө манай zindaa.mn сайт онцолж байсан. Тэгвэл тус салоны үйлчилгээ болон арьс арчлах аргачлалын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргээч гэсэн хүсэлт уншигчдаас маань ирсэн юм. Хүсэлтийн дагуу “Orhon beauty” салоны захирал В.Орхонлхамтай ярилцлаа.

- Манай уншигчдад та “батга” Орхон гэдгээрээ маш сайн танигдсан. Таны өмнө нь өгсөн зөвлөгөөнүүд үр дүнтэй байсан учир, уншигчид маань дахин зөвлөгөө авахыг хүссэн бололтой. Хоёулаа батга үүсэх шалтгаанаас ярилцлагаа эхлэх үү?

- Баярлалаа. Юуны өмнө ярилцлагыг минь уншиж буй хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Манай салон нь өсвөр насны батга, арьсны хуурайшилт, нөсөө толбо гэх мэт арьсанд тулгардаг бүхий л асуудлыг цогцоор шийдэхийг хичээн ажилладаг. Тиймээс ч батганы асуудлаар шаналж байгаа олон хүмүүс манай салоноор үйлчлүүлдэг. Өсвөр насны батга нь арьсны тослог ихээр ялгарсны улмаас арьсны сүвийг бөглөснөөс болж гардаг. Харин насанд хүрэгчдийн батга нь арьсны нөхөн төлжилт муудсанаас болж, хуучин арьсны гуужилт сайн явагдаагүйгээс арьсны сүв бөглөрснөөс болж гардаг. Үүнд нөлөөлөх хүчин зүйлс нь амьдралын тогтворгүй хэв маяг, стресс, нойр дутуу байх, буруу хооллолт, архи, тамхины хэт их хэрэглээ, нарны хэт ягаан туяа зэрэг юм. 
- Батга нь өсвөр нас гэлтгүй бүх насныханд тохиолддог юм шиг. Батгаа буруу эмчилснээс болж сорви үлдэх тохиолдол ч байдаг. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

- Тийм. Батга зөвхөн өсвөр насны онцлог биш, харин таны амьдралын хэв маягаас шалтгаалдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Батгаших өвчнийг өсвөр насны онцлог гэж үзэх хандлага байдаг ч 16-30 насныхан батганаас болж шаналах нь элбэг. Үнэндээ энэ насны батга нь өсвөр насны үеийнхнээс хамаагүй хүнд бөгөөд эдгэх нь удаан, сорви үлдэх нь их. Эдгэчихлээ гээд бодож байтал ахиад л гараад ирдэг. Насанд хүрэгчдийн батгашилт нь энгийн батганаас дараах байдлаараа ялгаатай.Тухайлбал, 20-иос дээш насныхны батгашилт нь голдуу эрүүний шугамын дагуу болон амны эргэн тойрны хэсгээр гардаг. Зөв арга хэмжээг авснаар эдгээх боломжтой. Гэхдээ гол нь үүсгэж буй шалтгааныг олж тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, арьсны сүв бөглөрснөөр батга дахин үүсдэг. Учир нь бөглөрсөн арьсны сүвний гүнд батга үүсгэгч бактери үлдчихсэн байдаг тул дахин гарсаар байдаг. Улмаар сорви үлддэг. Насанд хүрэгчдийн батгыг өсвөр насанд гардаг батгатай харьцуулбал сорви үлдэх магадлал ихтэй. Учир нь насанд хүрсэн хүний арьс нөхөн сэргээгдэх чадвар нь буурсан байдаг. Иймээс батгаа эмчлэхийн зэрэгцээ арьсныхаа нөхөн төлжилтийг сайжруулах хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе.

- Танай салоноор ихэвчлэн арьсны ямар асуудалтай хүмүүс үйлчлүүлж байна?

-  Сүүлийн үед манай салонд хэт их хичээлийн ачааллаас болоод стресстэй болсон, агаарын бохирдлоос үүдэн батганы асуудал үүссэн хүүхдүүд их ирж байгаа. Мөн зарим эцэг эхчүүд хүүхдэдээ төдийлөн хангалттай хэмжээнд анхаарал тавьж чадахгүй байгаа байдал ажиглагдаж байна.  Тухайлбал, хүүхдээ оройн цагаар хэр их хоол идэж, хэдэн цагт унтаж байгаа зэргийг анхаардаггүй. Хүүхдүүд бэлэн бүтээгдэхүүн их хэрэглэж байна. Үүнээс үүдэн хүүхдийн өтгөн хатдаг. Энэ байдлыг эцэг эхчүүд анхаардаггүй. Хүүхдийнх нь өтгөн 3-5 хоног хүртэл хатдаг болсныг эцэг эх нь мэдэхгүй байх тохиолдол байна. Үүнээс болоод арьсан дээр маш олон асуудал үүсдэг. Эдгээр арьсан дээр үүсэх асуудлыг манай салон үйлчилгээнийхээ хажуугаар эрүүл зөв хооллолттой хослуулан эмчилдэг. Мөн бүтээгдэхүүний маань үйлчилгээ нь маш сайн, үр дүнтэй учраас хүүхдүүд маань аяндаа эдгэрээд эхэлдэг. Яг дэглэмээ баримталж чадаж байгаа хүүхэд хурдан эдгэрдэг. Харин дэглэмээ сайн баримтлахгүй байгаа хүүхдийн эдгэрэлт удаан байдаг.  Манай салон өсвөр насны хүүхдийн батганы эмчилгээг мэргэжлийн эмчийн бариатай хослуулдаг.  


"Монголд ганцхан буй улаан зандан модон ор зөвхөн манай салонд бий"

Шинээр салондоо үйлчилгээ нэвтрүүлсэн үү?

- Манайх аюурвэдийн массаж, судал сувгийн бариа, “body wraf” буюу биеэс хор гадагшлуулах массаж, гүн чийгшүүлэх үйлчилгээ, бүтэн биеийн алжаал тайлах үйлчилгээ, маникюр, педикюрын үйлчилгээг үзүүлж байгаа. Мөн манай салон эмчилгээний гоо сайхны үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдгээрээ онцлог давуу талтай. Тухайлбал, сувгийн болон эмчилгээний бариа, бүтэн биеийн бариа засал хийдэг. Бариа хийснийхээ дараагаар халуун ургамлын бөмбөлгөөр булчин суллах массажийг хийнэ. Массажны дараагаар улаан зандан модон орон дээр хэвтүүлж, тангийн уураар утдаг. Үүний дараагаар гуравдагч мэлмий нээх толгойн тосон бариаг хийнэ. Гуравдагч мэлмийн бариа нь мэдрэлийн гүн ядаргаа, нойргүйдэл, стресс зэргийг тайлж, зөн совин дотоод мэдрэхүйг хөгжүүлдэг Энэтхэгийн уламжлалт бариа юм.  Улаан зандан модон ор нь зөвхөн манай салонд байдаг. Арга билгийг шингээсэн, зандан модоор хийгдсэн ор юм.

-Тэгэхээр улаан зандан модон ор болон зориулалтын тоног төхөөрөмжөөр үйлчилж байгаа учир үр дүн нь илүү сайн байх?

- Тийм. Аюурвэдийн массаж хийдэг олон газрууд байдаг. Гэхдээ зориулалтын ор, тоног, төхөөрөмжтэй газар гэвэл зөвхөн манай салон юм. Тус ор нь үнэрлэхүйн эрхтнээр дамжин тархи , мэдрэлийн системийг амрааж өгдөг. Энэ нь улаан зандан модон орны үнэрийг тан, эмийн ургамлын ууртай хослуулан массаж хийхийг хэлж байгаа юм. Уламжлалт эмчилгээнд суурилсан үйлчилгээ гэж хэлж болно. Энэхүү бариа нь 5000 жилийн түүхтэй.


- Сүүлийн үед эрэлттэй байгаа үйлчилгээнээсээ танилцуулаач?

- Бид үйлчлүүлэгчдэдээ сэтгэлээсээ хандаж, мэргэжлийн түвшинд үйлчилдэг болохоор үйлчилгээнүүд маань эрэлт сайтай байдаг. Гэхдээ үйлчилгээнээсээ судал сувгийн бариаг онцолмоор байна.  Энэхүү бариаг биеийн гол сувгийг дагуулан хийдэг юм. Судал сувгийн бариаг хийснээр биеийн шар усыг тарааж, цусны эргэлтийг сайжруулах, ядаргаа тайлах гэх мэт давуу талтай. Мөн манай салон хүүхдийн бариа хийдэг. Сүүлийн үед ядаргаанд орсон хүүхдүүд ирж бариа хийлгэж байгаа. Тухайлбал, нүд нь анивчдаг, мэдрэлийн ядаргаатай хүүхдүүд ирдэг. Эдгээр хүүхдүүдэд бариа хийснээр ядаргааны шинж тэмдгүүд арилж, эрч хүчтэй, цовоо сэргэлэн болдог. Эмэгтэйчүүдийн хувьд ойр ойрхон уцаарладаг болох, галбир өөрчлөгдөх, хоол боловсруулалтын эрхтэн системд өөрчлөлт орох зэрэг олон асуудал байдаг. Судал сувгийн барианд орсноор эдгээр бүх асуудлыг шийдвэрлэх зэрэг маш сайн үр дүнтэй. Тиймээс ч хүмүүс их хийлгэдэг. Манайд дандаа мэргэжлийн бөгөөд мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай хүмүүс ажилладаг. Судал сувгийн бариаг гэхэд 20 жил судал сувгийн бариагаар дагнасан бариач барьж байгаа. Бид үйлчлүүлэгчдээ 100 хувийн сэтгэл ханамж өгөхийг зорилгоо болгон ажилладаг.

- Танай салон баяр ёслол бүрээр үйлчлүүлэгчдээ бэлэг барьж байдгийг мэдэх юм байна. Саяхан тохиосон Сар шинийн баяраар гэхэд азай буурлууддаа бэлэг барьж “настнуудын багц” гаргасан байсан. Тун удахгүй тохиох эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан ямар нэгэн сурпериз бэлдсэн үү?

- Бэлэг барилгүй яахав. Гуравдугаар сарын 8-ны эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан манай салон “нандин багц”-ыг гаргаж, эмэгтэйчүүддээ бэлэг барьж байна. “Нандин багц”-д бүтэн биеийн алжаал тайлах массаж, гоо сайхны гүн чийгшүүлэх массаж орж байгаа. Энэхүү массаж нь толгой, гар, хөл барих гээд бүтэн биеийн үйлчилгээг цогцоор хийгддэгээрээ онцлог. Эрхэм үйлчлүүлэгчдээ барих бэлэг үүгээр ч дуусаагүй бүтэн биеийн массаж, гоо сайхны үйлчилгээндээ бэлгийн картууд гаргаж байгаа. Мөн хаврын улиралд хүмүүсийн арьсны чийгшил алдагдаж эхэлдэг. Тэгвэл бид хаврын улирлыг тохиолдуулан “гүн чийгшлийн үйлчилгээ”-дээ 30 хувийн хямдрал зарласан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Orhon beauty пэйж хуудаснаас авч, пэйж хуудсанд маань нэгдээрэй. Салоныг минь зорин ирдэг эрхэм үйлчлүүлэгч нартаа баярлалаа.

Хаяг:  
Marshel town 109 bair
 

утас: 77112601 88065854

 


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Close menu