Л.Оюун-Эрдэнэ: ”Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан этгээдүүд хариуцлага хүлээхгүй өнгөрч магадгүй боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Эрдэнэт үйлдвэрийн дансаар мөнгө орж гарсан учир энэ мөнгийг Эрдэнэт үйлдвэр төлөхөөс өөр аргагүй гэдгийг Засгийн газар баталжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний зүгээс Засгийн газарт асуулга тавьж, түүнийхээ хариултыг авчээ.

Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргаж өгснөөс болж “Жаст” компанийн өрийг төлөх нь тодорхой болсон уу гэхэд “Эрдэнэт” үйлдвэр Английн арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөр төлөх нь тодорхой болсон гэжээ. “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасныг Монголын Засгийн газраас давж заалдах гомдол гаргасан ч хүлээж аваагүй байна. Ингэснээр өдөр бүр 900 долларын хүү алданги нэмж төлөх нөхцөл байдал үүсчихээд байна. “Жаст” компанийн зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн дансаар шилжсэн нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд 213.3 сая ам.долларыг “Стандарт” банкнаас “Эрдэнэт”-ийн данс руу шилжүүлсэн байна. Тухайн үеийн “Эрдэнэт”-ийн гүйцэтгэх удирдлага ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр баталгаанд гарын үсэг зурсан. Тиймд яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ том үйлдвэрээ маш том эрсдэлд оруулж байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд яагаад хариуцлага яригдахгүй өдий хүрсэн юм бэ. Хэрэг болсноос хойш таван жил өнгөрч байгаа учраас хууль эрх зүйн үүднээс хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байна. Ингэснээр буруутай албан тушаалтнууд хариуцлагаас мултарч магадгүй нөхцөл байдал үүсчээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Бид энэ талаар цаашид онцгой анхаарч ажиллана. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ дагуу хууль ёсны байгууллагад хандана. Нээлттэй сонсгол хийх боломжтой эсэх талаар Аюулгүй байдлын байнгын хорооны даргад санал тавина” гэж ярилаа.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЧингисСүхбаатар(66.181.191.45) 2018 оны 03 сарын 15

Н.Учрал гишүүн би тэд нартай нэгдээгүй гэсэн гэнээ худлаа юм бишүү!!! Баахан цуурхал

0  |  0
Baatar T(66.181.183.62) 2018 оны 03 сарын 01

Erdenet oriig mash yaraltai tolox ni źov.Vvnii daraa bvx ychirsan xoxirol zeeliin cv aldangiin xamt xolbogdox xvmvvseer ni tolvvlj ariytslaga tootsox ni zov. xerdldej tsav ald yls oron xpxirox esgvi.22

0  |  0
зочин(183.177.98.238) 2018 оны 03 сарын 01

манай дарга их шуналтай ханаж цадна гэдгийг мэдэхгүй. нэг л өдөр гэдэс нь хагарч үхнэ дэ?

0  |  0
зочин(183.177.98.82) 2018 оны 02 сарын 28

энэ хуйвалдаанд оролцсон албан тушаалтнуудыг яаралтай баривчлах хэрэгтэй ичгүүргүй пиздануудыг шууд л шоронд хийх хэрэгтэй

0  |  0
ЗОЧИН(183.177.98.238) 2018 оны 02 сарын 28

МАН-ынхан Эрдэнэтийн 51 хувь, АН-ынхан 49-ийг хувааж идсэн байна. 2020 оны сонгуулиар ард түмэн минь Их хуралд суугаа хуучин хүмүүсийг бүү сонгоорой. эд нараас салж амарцгаая да.Оюунэрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан шиг цэвэр шударга залуу гишүүдээр сонгоцгооё?

0  |  0
!!!(49.0.147.29) 2018 оны 02 сарын 28

Ganzorig bolon tuunii nohdiig odoo barij awah heregtei, Hiliin horio tawih heregtei b na

0  |  0
ЗОЧИН(183.177.98.238) 2018 оны 02 сарын 28

эНЭ 3 ГИШҮҮНИЙГ ХАТУУ ХАМГААЛАЛТАНД АВАХГҮЙ БОЛ ман,ан-ЫН УЛС ОРНОО ХУВААЖ ИДСЭН НӨХДҮҮД МУУ ЮМ ХИЙНЭ ШҮҮ? ЭНЭ 3 ГИШҮҮНД БАЯРЛАЖ БАЙНА. САЙН ТЭМЦ. АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ?

0  |  0
Bat(174.229.12.162) 2018 оны 02 сарын 28

Huuligyi bol buudaad alchih yumsan pizdaak

0  |  0
burhan(103.212.117.43) 2018 оны 02 сарын 28

MUNHNAR EEJ

0  |  0
Иргэн(78.250.206.145) 2018 оны 02 сарын 28

С Баярыг бурхан өршөөх болтугай

0  |  0
зочин(202.179.25.251) 2018 оны 02 сарын 27

Хулгайч , Луйварчидаа дийлдэггүй Дархалдаг орон Монголоос өөр байхгүй дээ, Хөрш Хятадуудаас Ичмээр юм дөө,

0  |  0
Зочин (66.181.191.232) 2018 оны 02 сарын 27

Тэр их мөнгө Эрдэнэтийн дансаар орж гарсан бол тэр үeд дарганцар хийж байсан хүмүүс бүгд ашгаа хүртсэн байж л таараа.Бүгдийг яллагдагчаар татахаар яахыг нь харья л даа

0  |  0
Zochin(103.212.119.135) 2018 оны 02 сарын 27

Ner bvhii hvmvvsiin horongiig huraaj mash yaraltai arga hemjee anah heregtei.manai tor archaagvi bnaa.zaluuchuud ene ablagachid idej uugaa hvmvvstei hatuu yarih tsag bolson shv

0  |  0
иргэн(64.119.25.159) 2018 оны 02 сарын 27

жирийн иргэн талхны мөнгө хулгайсан бол аль хэдийн барьж аваад цагдан хориод бөөн юм болгож байгаа гэтэл Ганзориг одоо дөнгөж яллагдагчаар татагдаж байна. энэ бас л арай юмаа. баяр ганзориг очирхүү сугар гээд нэр холбогдсон бүгдийг нь цагдан хорьж мөрдөн байцаах ажиллагааг түргэн шуурхай явуулж шүүхэд шилжүүлж хариуцлага тооцуулах ёстой. уг нь хүн амь болон төрийн өндөр албан тушаалтны оролцсон албан тушаалыг хэргүүдэд хятад шиг цааз өгөх хэрэгтэй шүү дээ. газар нутгаа зарснаас ялгаа юун, му ын тусгаар тогтнол эдийн засгийн хүчин чадалд хохирол учруулж байгаа төрийн эсрэг гэмт хэрэг шүү дээ.

0  |  0
зочин (202.72.240.5) 2018 оны 02 сарын 27

монголын ард түмний хөрөнгийг бусдын барьцаанд тавьж байхдаа зүрх нь огт өвдөөгүй юм байх даа тамд очоосой

0  |  0
Ghg(103.57.93.52) 2018 оны 02 сарын 27

МAH засаг барьж байхад энэ новшнууд ялгүй л үлдэнэ. Битгий худлаа шаа

0  |  0
Zochin(103.212.117.161) 2018 оны 02 сарын 27

Ene muusain xuuli shuuxiinxniig bugdiig tur zasagtai ni tseverlej erunxiilugchiin zasaglal togtoox tsag ni boltson shuu jiriin ard tumend xuuli dur em yariad uursduu baahan xeden zuun sayar ni abliga avaad l ingeed xudlaa olon niitiin umnu xudlaa shudarga tsarailaad xuuli dur em yariad boloxgui shuu dee

0  |  0
Зочин(66.181.182.127) 2018 оны 02 сарын 27

Одоо ард түмэн энэ хуулийнхантай тэмцэх цаг болсон юм биш үү

0  |  0
Өмгөөлөгч(150.129.143.86) 2018 оны 02 сарын 27

Тодорхой байгаа нөхдүүдэд арга хэмжээ тооцохгүй бол доромжлогдсон олны давалгаалсан хөдөлгөөнийг барьж дийлэхгүй шүү гэдгийг анхаарна уу

0  |  0
zochin(213.55.176.130) 2018 оны 02 сарын 27

Erdentyn 49 huviig gadnaas avaad irseen irgedee deremdej baisnaas arduuur chini 51 huviig ni zarchaad bgaa humuustei hariutslaga toots. er ni Erdentiig huviin hevshild shiljuulehgui bol hulgai tasrahgui. Nyamdorjiin huuhed shig humuus garaad l irne. Ulsiin umchiig huvichilj olosn orlogooroo tumnee uruus gargah, tsetserleg, surguuila bari

0  |  0
зочин(202.179.25.251) 2018 оны 02 сарын 27

Хууль, Хулгайч 2 нэгдэхээрээ Улс орноо үгүйрүүлж сүйрүүлдэг гэдэг юутай Үнэн, Нөгөө муу хэлээд байдаг Хөрш Хятадуудаасаа Ичмээр юм дөө, Тэд Хулгайч, Луйварчидтайгаа яаж тэмцэж байгааг, Манайх бол шууд л Дархалсан хулгайч луйварчидтай Улс , Хуулийнхан ч юу ч хийж чадахгүй, Жирийн Иргэддээ Сүр үзүүлээд л байхаас ,

0  |  0
ЗОЧИН(103.212.116.44) 2018 оны 02 сарын 27

Б . ХУРЦБОЛДОО СЭТГҮҮЛЧЭЭ ЧИНИЙ ЭНЭ НИЙТЛЭЛД БАНДААШ ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ . . . РЕКЛАМУУ . . ,

0  |  0
erd(66.181.189.183) 2018 оны 02 сарын 27

Bayar haus avaad toglood yavaad bga uym bishuu

0  |  0
erd(66.181.189.183) 2018 оны 02 сарын 27

Bayar haus avaad toglood yavaad bga uym bishuu

0  |  0
зочин(103.229.121.229) 2018 оны 02 сарын 27

Зөв. Яагаад засгийн газар , Хуулийнхан 5 жил чимээгүй байв. Одо ямар хүч үйлчилээд хөөн хэлэлцэх хугацаа дуусч байна бэ. Ми.Энхболдын газарын болон нийслэлийн сургууль цэцэрлэг дотор газар олгодог ногоон байгууламж сүйтгүүлсэн хэргийг мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хуулинхан авч хэлэлцдэггүй гэсэн.Онцгй анхаарах асуудал тэр үеийн хуулийнхан одоо ч дарга нар болсон байна.

0  |  0
Top