Шүд өвдөх нь бүх эрхтэнд муугаар нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

  Шүдээ эрүүл байлгаснаар бид биеэ элдэв өвчнөөс хол байлгана гэсэн үг. Шүд нь бидний идэх дуртай зүйлс, өдөр тутмын арчилгаа цэвэрлэгээнээс шалтгаалан өвчилж, цооролт үүсч, өнгөртдөг. Тэгвэл эмч мэргэжилтнүүд шүдээ хэрхэн эрүүл байлгах талаар дараах зөвлөгөөг өгчээ.

-Шүд өвдөхгүй л бол эрүүл байна гэж бүү бодоорой. Хэт их хорхойтож, цоорсон шүд л өвддөг. Иймээс бага зэргийн хорхойтой байсан ч яаралтай эмчлүүлэх нь чухал.

-Шүдний зургаа авахуулж байхад гэмгүй.

-Амттан идсэнийхээ дараа шүдээ заавал угааж байх ёстой.

-Амны хөндий нь хоол боловсруулах үйл ажиллагаанд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Иймээс амны хөндийн өвчлөлгүй байх нь чухал.

-Шүд өвдөх нь хүний бусад эрхтэнд муу. Шүдээ эмчлүүлэхгүй удах нь зүрх, бөөрний өвчин үүсгэж, үрэвсэл байсан бол сэдрээнэ.

-Шүд хорхойтуулдаг нянг хамгийн ихээр агуулдаг хүнсний зүйл нь чихэрлэг бүтээгдэхүүнүүд. Шүдээ байнга угааж байх нь энэ төрлийн нянд шүдийг өвчлүүлэх боломж олгодоггүй.

-Шүдний цооролт, хорхой аяндаа эдгэнэ гэж бодох нь том эндүүрэл юм.

-Цэвэрлээгүй шүдэнд үлдсэн нян нь таны 32 цагааныг цоолж, иддэг.

-Таны шүд цоорч, унаж, ёзоор болж үлдсэн бол яаралтай эмнэлэгт хандаарай. Өвдөхгүй байна гээд тоолгүй явбал нэг мэдэхэд буйлны хавдар үүссэн байх болно.

-Жимс, хүнсний ногоо нь шүдний эрүүл мэндэд нэн тустай. Хатуу жимс, хүнсний ногоонд их хэмжээний ус байдаг учир цардуулын нөлөөг багасгахад тусалдаг. Түүнчлэн ширүүн бүтэцтэй ногоо нь сойзны үүргийг гүйцэтгэж, шүдний гадаргууг цэвэрлэдэг.

-Шүдний эрүүл мэндэд чухал шаардлагатай бас нэг хүнс нь сүү, сүүн бүтээгдэхүүн. Кальци болон фосфор нь шүдийг эрдэсжүүлдэг. Тослог багатай сүү, тараг, бяслаг зэргийг байнга идээрэй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top