Энхноминд амьдрал хайрлаач

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

Энхномин гэх 5 настай бяцхан охинд амьдрах 40 хоногийн л хугацаа үлдээд байгаа аж. Энхномин охины элэг нь устаж, дөрөвдүгээр шатлалтандаа орсон бөгөөд цусаар хоёр удаа бөөлжин эх нялхсын эмчийн хяналтад байгаа гэнэ. Охинд донорын хагалгаа хийх шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний зардалд 31 сая төгрөг орох юм байна. Үүнээс 10 сая төгрөг нь цуглараад байгаа бөгөөд 21 сая төгрөг нь бүрдээгүй аж.  Тиймээс охины ээж сайхан сэтгэлт ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүсчээ. Охин ээж болон 11, 14 настай хоёр ахтайгаа хамт амьдардаг байна. Ээж нь цэвэрлэгч хийдэг ба охиныг эцэг нь хоёр сартай байхад нь орхиод явсан аж.

Хэрэв охинд хагалгаа хийвэл 100 хувь эдгэх боломжтойг эмч нар хэлж байгаа гэнэ. Хагалгааг хийхэд Солонгосоос эмч нар урин хамтран хийх аж. Тиймээс онгоцны зардал, багаж техник, эмчилгээний дараах нөхөн сэргээх эм тариа гэх мэт зүйлст мөнгө шаардлагатай болжээ.

Хандив өгөх данс: Хаан банкны 5079060789 Отгонбаяр

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
буян(103.229.122.36) 2018 оны 02 сарын 28

монголчууд минь иймэрхүү зовлонд л туслах сэтгэлтэй байгаарай

0  |  0
Top