МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт мэндчилгээ ирүүлжээ

2018 оны 02 сарын 28

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээнд ”Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн шинэ ээлжийн Ерөнхийлөгчөөр сонгогдон, шинэ ээлжийн удирдах зөвлөлөө бүрдүүлж, амжилттай ажиллаж байгаа болон Монголын бүх сэтгүүлчдэд чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлье.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ӨМӨЗО-ны ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай сайн түнш, сайн найз, сайн хөрш, урт хугацааны турш сайн сайхан харилцаа хамтын ажиллагаагаа хадгалж, дараалан найман удаа Хятад Монголын хэвлэл мэдээллийн форумыг амжилттай зохион байгуулж, олон хэлбэрийн, агуулгаар баян, үр дүнтэй харилцаа хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулж, Хятад Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын харилцаа хамтын ажиллагааг ахиулж, хоёр улсын ард түмэн хоорондын харилцан ойлголцол болон найрамдлыг зузаатгахад нааштай хувь нэмэр оруулсан билээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ажил өдрөөс өдөр өөдөлж, нэн их амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Та бидний цаашдын хамтын ажиллагаа амжилтад хүрч, Хятад Монгол хоёр улсын сайн хөршийн харилцаанд нэн их хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгөлдөр байна.

Ноён Х.Мандахбаяр Ерөнхийлөгч таатай үедээ ӨМӨЗО-нд айлчлахыг чин сэтгэлээсээ урьж байна” хэмээсэн байна.

Эх сурвалж: монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
долл(202.131.225.197) 2018 оны 02 сарын 28

энэ нөхөр бидний ерөнхийлөгч биш ээ

0  |  0
Top