О.Баасанхүү: Ж.Алтан, Ш.Батхүү нарын жараахайнуудын ард нуугдсан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр ”Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкинд төлөх өрийн тухай мэдээлэл  хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээлэгдэж байна. "Жаст групп” ХХК нь Стандарт банкнаас 2007 онд 20 сая ам.долларын, 2009 онд 30 сая ам.долларын, 2010 онд “Нэмэлт гэрээ” байгуулж 75 сая.ам доллар болж нэмэгдүүлсэн байна. 2010 онд дахин 27 сая ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан. Улмаар 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  дахин “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн байна.  Дээрхийг нэгтгэвэл, 2007-2011 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 172 сая ам.долларын зээл авчээ.

Тухайн үед дээрх таван удаагийн зээлийг авахад  “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, мөн үйлдвэрийн санхүүгийн хэлтсийн дарга Г.Галбаатар,  Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нар 172 сая ам.долларын гэрээний баталгаан дээр  гарын үсэг зурсан байгаа юм.

Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах 51 сая ам.доллар дээр нэмээд хүү, торгууль, шүүхийн зардлыг нэмэгдэж  2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан. Төрийн банкинд Жастыг төлөөлөөд “Алтжин”-гийн Г.Алтангийн хүү Эдвардсүрэн гэдэг нөхөр нэхэмжлэл гаргаад 51 тэрбумыг хувь хүн төл гэдэг шийдвэр гаргуулсан.

Өөрөөр хэлбэл Ш.Батхүүгийн зээлсэн 172 сая ам.доллараас 51-ийг нь хасахаар 121 сая ам.доллар өнөөдөр Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байгаа. "Стандарт" банк нь  одоо Хятадын компанид зарагдчихсан. Арбитрын шүүхийн шийдвэрт бичсэнээр өр төлбөрийг төлөхгүй бол хүү, торгууль нэмэгдсээр байна гэдгийг тусгасан байгаа юм.  Өрөө төлөхгүй бол хүү торгууль зогсохгүй гэсэн үг.

"Стандарт" банк 500 мянган ам.доллараас дээш үнэлгээ бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийн мэдээллийг авахыг хүссэн байдаг. Үүнийг нь өгөөгүй учраас Стандарт банк 2017 оны есдүгээр сарын 25-нд шүүхэд гомдол гаргаж улмаар арваннэгдүгээр сарын 17-ны өдөр  “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж шүүх  гаргасан. Монгол Улсыг ийм хүнд байдалд оруулсан хууль бус этгээдүүдтэй хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ж.Алтан, Ш.Батхүү нарын жараахайгаас гадна тухайн үед "Стандарт" банк яагаад дээрх огцом гэрээнүүдийг хийж байсан юм бэ гэдгийг тогтоох хэрэгтэй.

Тухайн үед зээлийн шугамыг хэн нээв. Зээлийн өөрчлөлтийг хэн гаргав.Энэ бүхнийг нуун дарагдуулсан, санаатайгаар төөрөгдүүлсэн,  Монгол Улсыг шүүх дээр ялагдуулахад хүргэсэн хүмүүстэй ч хариуцлага тооцох хэрэгтэй. Гарын үсэг хуурамч болохоос биш Хадгаламж банк 172  сая ам.доллар авсан гэдэг нь нотлогдчихоод байгаа. Энэ их мөнгийг Монголын төр төлөхгүй ээ. Үүний оронд  ажил хийж амьдарч буй олон залуусын цалингийн зээлийн хүүг төлсөн нь дээр.

“Эрдэнэт” өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүний 50 хувиас дээш мөнгөөр өр төлөх гэж байгаа нь маш буруу. Тэгээд ч боломжгүй. Яагаад гэвэл Арбитрын шүүхийн шийдвэрээр зээлийн хүү өдөр хоногоор нэмэгдэж байна" гэлээ.

 

 


Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.193) 2018 оны 03 сарын 02

Зөв л хэлсэн байна шүү дээ. Хүүхэлдэйнүүдииг асрагч байж л байгаа зөв

0  |  0
Zochin(27.123.214.118) 2018 оны 02 сарын 28

Balaihuutei balaihuugui luivarchid todorhoi shuu dee. Gazar geseed balaihuugiin ovchin ni sederch AN-r ergelddeg bolson geluu. AN-nham 1urvasan hun 2 urvah yu ch bish. Ene baritsgui balaig avch namiin ner hund bitgii unagaagaarai.

0  |  0
Тагнуул(94.214.182.167) 2018 оны 02 сарын 28

Нямдорж хужаатай хийсэн эрдэнэтийг хужаагийнх болгох ажиллагааг маш амжилттай хийжээ. Одоо 49 % нь аваад өгчихвөл Нямдоржийн үүрэг дуусна.

0  |  0
Sodnom(64.119.16.89) 2018 оны 02 сарын 28

Ene khun muu kheleed baij yadaad baigaa khumuus JAST-iin Batkhuugiin orond uuriiguu tawiad neg bodood uzetsgeedee. Zugeer neg kompanii zakhiral bukhel buten neg ulsiin ZG-aar batalgaa garguulaad olon ulsiin zakh zeelees tiim ikh khemjeenii zeel awch chadakh uu? gedgiig sain bodotsgoo. KHerwee chaddag bol 172 saya am dollartoi khun udiid yaj amidarch baikh bol? Tegeed ch ene talaar nuguu tsogtoi ekh oronchid Nyamdorj,Dawaasuren.Batzandan.Uyanga nar yagaad udii boltol am angaikhgui baina gedgiig bas neg bodoltschikhooroi.

0  |  0
ХУРЦЫН БӨГСӨНД НААЛД(202.179.24.20) 2018 оны 02 сарын 28

ккк Баасан хүү яагаад гэнэт шудрага болчихвоо?

0  |  0
Mgl (172.58.139.61) 2018 оны 02 сарын 28

Tsaaziin yalaa hurdan sergeej oroltsson bugdiig tsaazal

0  |  0
Ho(66.181.187.44) 2018 оны 02 сарын 28

Батхүүгийнтэр олон бнзин колонк махны үйлдвэрүүдийг луйвардаж авсан нөхөдөөс төр буцааж аваад Стандарт банкинд төлөхөд ямарч асуудалгүй

0  |  0
Ках(103.26.195.112) 2018 оны 02 сарын 28

Баасхүү гишүүнээ Ангараг гариг дээр хүмүүс газар аваад бна гэхийн та энэ талаар мэдэх юм бвл яриач ках кахках

0  |  0
ссс(103.29.144.2) 2018 оны 02 сарын 28

Хотойхгүй баян хүмүүс шүү дээ. Төлж л орхино. Гадаадад өчнөөн хөрөнгө байгааа гэдгийг бүгд л мэддэг

0  |  0
Caki(14.203.44.175) 2018 оны 02 сарын 28

Ene ix medegchid medexgvi zvill gej algaa Zarimdaa bolimoor qm daa

0  |  0
Top