​НИТХ-ын дарга С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2018 оны 02 сарын 28
НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар  хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж,  тэр дундаа ус цэвэршүүлэх байгууламж, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг барих төслийн талаар илүүтэй санал солилцов. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан  "Франц улс нь ус цэвэршүүлэх, хог хаягдал боловсруулах чиглэлээр өндөр технологийг эзэмшсэн улс орны нэг. Та бүхэн энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх тал дээр анхаарч өгвөл бид дэмжиж хамтран  ажиллахад бэлэн байна" гэлээ.

Элчин сайд Элизабет Барсак энэ асуудлыг судлаж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлье гэв.


 
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top