Ө.Хөхөө: Хэрэгтэн ”Би нэг хонь, нэг ямаа, нэг хүн алчихлаа” гэсэн байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 28

 

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө 2015 онд нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд амралтын газар  очоод байх үедээ нэгийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарч байлаа. Уг хэрэг өнөөдөр эцсийн байдлаар Улсын дээд шүүх дээр шийдэгджээ. Зиндаа.мн сайт “Дуулиан” булангийнхаа ээлжит дугаараар  эл хэргийн талаар хохирогчийн аав 78 настай Ө.Хөхөө, ээж 74 настай Б.Бавуу нарын яриаг хүргэж байна.

Ө.Хөхөө 2015 оны намар есдүгээр сард миний хүү  амь насаа алдсан.  Хоёр  жил мөрдөн шалгагдаж шүүхээр явсны эцэст 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын дээд шүүх дээр эцэслэн шийдэгдлээ. Энэ хооронд гурван удаа шүүхийн шийдвэр гарсан.

-Налайх дүүргээс яагаад Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм бэ?

-Налайх дүүрэгт анх шийдэхдээ 25 жилийн ял оноохоор төлөвлөсөн. Гэтэл өмгөөлөгч нар нь бид өөр газрын шүүхээр шийдвэрлүүлнэ гээд Чингэлтэй дүүргийн Шүүх рүү шилжүүлсэн. Чингэлтэйн шүүх гурав дөрвөн сар хүлээлгэж байж хурал хийгээд чанга дэглэмтэй 15 жилийн ялыг жирийн дэглэмтэй 13 жил болгоод өнөөдөр Улсын дээд шүүхийн  хяналтын шатны шүүгч Цог “Хохирогчийн буруугаас болж сэжигтэн 13 жилийн ял авсан. Тиймээс есөн жилийн ял болголоо” гээд шинэ хууль мөрдсөн зэрэгтэй холбож тайлбарласан л даа. Тэгээд л тараачихлаа.

-Хохирогчийн буруугаас гэдгийг тайлбарлаж өгсөн үү?

-Энэ тухай тодорхой юм хэлээгүй. Нэг талдаа би хуйвалдаан  маягийн юм явчихлаа л гэж харсан, ялын хэмжээг буулгасныг. Анх удаа А гэдэг мөрдөн байцаагч Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчилж 25 жилийн ял оноосон. Гэтэл прокурор, шүүх дээр 15 жил рүү буулгаад явчихсан. Налайхын шүүх 15 жилийн ял оноосныг  хэрэгтний өмгөөлөгч нар хүнд ял оноолооо гэж давж, заалдаж Чингэлтэй рүү шилжүүлсэн л дээ. Ингээд хэргийг удаашруулсан. Чингэлтэйн шүүхээс 13 жил, Улсын дээд шүүх  есөн жил болгочихлоо.  Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан  буулгаснаас болж цагдаа, цагдаагаа шалгадаг болсон. Шүүх нь шүүгчээ, прокурор нь прокуророо шалгадаг болчихлоо шүү дээ.

-Талийгаач, хэрэгтэн хоёр цуг ажилладаг байсан  биз дээ?

-Хэрэгтэн бол ажилд ороод гурван жил болсон. Тэр өдөр зугаалгад 19 хүн явсан байдаг. Эцсийн шийдвэрийг буруу гарлаа л гэж харлаа.

-Нөхөн олговор өгсөн үү.Та бүхнээс уучлалт гуйсан уу?

-Эхнэр нь гурван хүүхэд нь үлдэж байна. Нөхөн олговор өгөөгүй. Оршуулгын зардал ч өгөөгүй. Уучлалт ч гуйгаагүй. Талийгаачийн оршуулгад ч оролцоогүй. Бидний зүгээс оршуулгын зардал зэрэгт 18 сая төгрөг зарцуулсан л даа. Бодвол шүүхийн тогтоолд хохирол, нөхөн олговор өгөх талаар тусгасан байлгүй. Бид шүүхийн шийдвэртэй бүрэн танилцаагүй байна.

-Таны хэд дэх хүүхэд вэ?

-Дөрөв дэх хүү маань юм. Эхнэрийг нь хохирогч гэсэн. Харин хөгшин, бид хоёрыг хохирогч биш гэсэн л дээ. Гурван өнчин хүүхэд хамгийн  бага нь дөрвөн настай. Хүү маань  хоёр жилийн дараа тэтгэвэрт гарахгэж байсан юм шүү дээ. Би Улсын дээд шүүхийг зөв шийдэх байх гэсэн харин ч эсрэгээрээ ялын хугацааг  дөрвөн жилээр бууруулчихлаа. Өмгөөлөгч нар нь  шүүхийнхэнтэйгээ их ч дотно юм. Гар барьцгаагаад, сүйд болцгоох юм. Шүүгдэгчийн  гурван өмгөөлөгчийг үг хэлүүлсэн. Гэтэл манай өмгөөлөгчийг үг хэлүүлсэнгүй. Манай өмгөөлөгчийг үг хэлэх гэхээр дуугай байгаарай гэх юм.

-Хэрэгтэн Өзийбуян хаанахын хүн бэ. Хэдэн өмгөөлөгчтэй байв?

-Нийт таван өмгөөлөгчтэй. Ахны хоёр өмгөөлөгч нь хэрэгтний хамаатны өмгөөлөгч байсныг шүүх сольсон.  Увс аймгийн Зүүнхангайн сумын хүн байна лаа. Балжиннямын Өлийбуян гэж залуу бий. Миний хүү цагдаад 23 жил ажиллаж, бүх шагналыг нь авсан хүн юм шүү. Би хууль, шүүхийнхэнд 27 удаа хандсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдад нь хүртэл хандсан. Нийслэлийн Баянгол дүүрэг, Эрүүгийн цагдаагийн хамт ажиллаж байсан хүмүүс хүүгийн ажил, явдалд оролцсон.  Ах нь төрдөө 45 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан  хүн. Өлзийбуян “Би нэг хонь, нэг ямаа, нэг хүн алчихлаа гэж хэлсэн байдаг  юм шүү дээ. Бичлэг нь байдаг. Тухайн үед зарим цагдаагийн ажилтнуудад арга хэмжээ авсан ч 2-3 сар болоод энд тэнд ажилд орцгоосон. Миний хүү архи,  дарс, хэрэг түвэгт орооцолдсон удаагүй.”

Б.Бавуу: Улсын дээд шүүхэд итгэж байлаа

Талийгаачийн ээж Б.Бавуу гуайгаас  зарим зүйлийг тодрууллаа. Б.Бавуу: Эцсээ хүртэл Улсын дээд шүүхийг үнэн, зөв шийдвэр гаргана л  гэж хүлээж байлаа.  Шүүхээс хэрэгтэнд оноосон ялыг дөрвөн жилээр бууруулчихлаа.

-Цаашид яах вэ?

-Бидэнд нэг айдас байна. Шорон оронгоос хугацаа нь дуусч гарч ирээд эхнэр, хүүхдүүдийг нь айлгаж, дээрэлхэх вий ч гэж бодох юм. Үнэндээ айдастай л байна. Элбэгдоржийн үед шүүхийнхнийг шударга байлгахын тулд цалинг нь өсгөсөн гэж яриад байсан шүү дээ. Хууль, шүүхийнхэнд иргэд хараа хяналт тавьмаар ч юм шиг бодогдох гэлээ. Ийнхүү хууль хяналтынхантай холбоотой нэгэн хэрэг эцэслэн шийдвэрлэгдлээ. Талийгаачийн аав, ээж хоёр нь Улсын дээд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийллээ. Гэвч хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fhh(64.119.19.186) 2018 оны 03 сарын 01

Huuhduud n tom boloh bailgui dee

0  |  0
buur h(103.212.119.73) 2018 оны 02 сарын 28

MUNHNAR EEJ

0  |  0
Зочин(172.56.13.98) 2018 оны 02 сарын 28

Мөнгөгүй ядарсанд ял оноодог шүүх гэж онож хэлжээ. 5 өмгөөлөгчтэй баян хүмүүс байна. Шүүх гэж дампуурсан авилгач газар юмаа. Шалгадаг газар байхгүй биз дээ

0  |  0
Munguniii boluud(202.21.106.123) 2018 оны 02 сарын 28

Mungu bhad yu ch hiij bolno.shorondoo uhchihgui bol aluurchin 9n jiliin taliig ni suugad garna biz

0  |  0
зочин(66.181.182.199) 2018 оны 02 сарын 28

Хуулийг Увсынхан атгаад ёс бус их юм хийж байна даа

0  |  0
Бурхан(66.181.160.92) 2018 оны 02 сарын 28

Танил тал мөнгө ихтэй бол монголд яасан ч болно ш дээ ийм дампуу улс удахгүй мөхөх биз

0  |  0
Увс(27.123.212.142) 2018 оны 02 сарын 28

Увсынхан хог

0  |  0
hg(202.72.245.165) 2018 оны 02 сарын 28

deed tur ni novsh bolhoor doodoh ni im yum hiine shd, MAN-n huts uhna bolson heden mal mongol ulsiig maani suiruulj bn da

0  |  0
өө(66.181.176.203) 2018 оны 02 сарын 28

шүүгчдыг бүрэн солих хэрэгтэй

0  |  0
зочин (202.179.24.101) 2018 оны 02 сарын 28

монголын шүүх ядарсан улсад ял оноодог ажилтай, задарснаас нь мөнгө авдаг зарчимтай. Хуулийнханд хэдэн ч төгрөгийн цалин өгөөд хэзээ ч үнэн шийдвэр гарна гэж байхгүй , 300-400 сая төгрөг л гэж ярьдаг гээ биз дээ . энэ айл үнэхээр хохирч, өрөвдмөөр юм

0  |  0
АХ(202.9.43.191) 2018 оны 02 сарын 28

Монголын шүүх хэзээ ч шударга байгаагүй. Энэ үедээ л лав шударга байхгүй биз дээ.

0  |  0
Зочин(202.21.105.110) 2018 оны 02 сарын 28

Ядарсан хүмүүсийг доромжилж шүүдэг монгол улсын шүүх хүүр царай нь энэшүү дээ.Энэ муу 2 хөгшнийг үнэн дээрэлхэж чаджээ.Ямар шүүгч байсан бол доо.

0  |  0
nnbv(66.181.178.135) 2018 оны 02 сарын 28

yamar oilgomjgui bichdeg setguulch ve..

0  |  0
Top