Хамбург хамгийн их баячуудтай

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 01

Men’s Health сэтгүүлийн явуулсан судалгаагаар Хамбург хот Германы хамгийн баян газраар тодорчээ. Харин зүүн Германы Галле хот хамгийн ядуу нь юм байна. Германы 48 хотын иргэдийн дунд сүүлийн хоёр жилийн хугацаанд хувийн хэрэгцээндээ хичнээн хэмжээний мөнгө зарцуулсныг судалсны үндсэн дээр доорх хариуг гаргажээ.

Хамбургийн иргэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 23.366 еврог хувийн хэрэгцээндээ зарцуулжээ. Мюнхен (22.606), Штутгарт (22.071),  Дюссельдорф (22055 евро) Золинген (21884 евро) хотууд эхний тавд орсон байна.

“Ядуучуудын жагсаалтыг” Галле 14019 еврогор өнгөлж, Росток (14465 евро), Магдебург (14473 евро), Лейпциг (14648 евро) Эрфурт (14850 евро) хотууд анти “Айргийн тавд”-д багтлаа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top