Орхон голын гүүрнээс ачааны машин унажээ

 Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутаг Орхон голын Онгоцтойн амны модон гүүр эвдэрч, ачааны машин унасан тохиолдол гарлаа. Орхон голын мөс хайлмагмагтаж, халиа үүссэн тул портер машины жолооч гүүрээр гарахыг оролдон гүүрний гол овойсон тавцан дээр хүч алдан гулгасанаар гүүрний хажууруу унажээ. Азаар хүний амь нас эрүүл мэндэд хохирол учраагүй аж.
Тус гүүрний үндсэн бүтцэд эвдрэл гарсан учир их засвар хийж ашиглалтад хүлээн авах хүртэл гүүрээр зорчихгүй байх дүгнэлтийг 2013 онд Мэргэжлийн хяналтын газраас гаргаж байж. Уг гүүр нь зуны улиралд малчдын гол гатлах байнгын хэрэглээн дээр Төвхөн хийд, Улаанцутгаланг зорих аялагч, жуулчид сүсэгтнүүдийн цорын ганц гарц гэнэ. Тиймээс малчид өөрсдийн хөрөнгөөр жил бүр засварлаж додомддог байна. Аймаг сумын удирдлагаас дээрх гүүрийг төмөр бетон болгох хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлээд удаж байгаа аж. Сүүлийн үед УИХ-ын гишүүн Я.Содбаатар гүүрийг шинэчлэхэд шаардагдах 7-8 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгах эсвэл концессын гэрээгээр бариулах ажлыг хөөцөлдөж байгаа гэсэн нааштай мэдээг дуулгах болсон гэнэ.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page