“Пёнчан-2018” оны өвлийн олимпийн тухай дуулиан тасрахгүй байсаар өдийг хүрч байгаа билээ. Тухайлбал, хоёрхон тамирчныг 10 гаруй дарга нар дагаж яван хэрээс хэтэрсэн зардал гаргасан. Мөн медаль хүртэх боломжтой байсан ОУХМ Б.Сумъяа зэрэг тамирчныг санхүүгийн зардал байхгүйн улмаас явуулаагүй зэрэг асуудал байгаа юм. Тэгвэл энэ тухай дулианы эзэн болсон ОУХМ Б.Сумъяатай ярилцлаа.
-2016 онд Залуучуудын өвлийн олимпоос алтан медаль хүртэж Монгол түмнээ баясгаж байсан. Чамайг “Пёнчан-2018” өвлийн олимпд оролцоно гэж бодож байлаа?
-2016 оны залуучуудын олимпт оролцож ирээд 2018 оны Пёнчаны олимпт оролцох зорилт тавьсан. Улмаар бэлтгэл сургуулилтаа ч хийж эхэлсэн. 2016 оноос хойш холбооны зүгээс ямар ч дэмжлэг байгаагүй. Дэмжихгүй байгаа тухай нь хэлэхээр хэл ам хийлээ гэдэг. “Монголын тэшүүрийн холбоо” нь дотроо хэрүүл маргаан, хагарал ихтэй байдаг. Нийгэмд бас зарим нэг буруу ойлголт байгаа бололтой байсан. Намайг олимпийн эрхээ хангасан байхад явуулаагүй гэж ойлгосон хүмүүс байгаа юм билээ. Гэхдээ энэ нь худлаа. Дэлхийн цомын тэмцээнд орж байж олимпийн эрх хийдэг. Улмаар эхний 32-т багтах ёстой. Олимпийн эрхийг авсан эхний 32-т багтахгүй тохиолдол бий. Би ОУХМ Зоригтбаатартай хамт бэлтгэлээ хийж байсан. Зоригтбаатар 2016 оны залуучуудын олимпт эрхээ авч чадсан ч шилдэг 28-д багтаагүй учир олимпт оролцож чадаагүй. Үүнээс л олимпийн шалгуур ямар өндөр гэдэг нь харагдаж байгаа юм. Тухайлбал, олимпийн эрхээ хийхээс гадна, хэдэн удаа тэмцээн уралдаанд оролцсон байдал, бэлтгэлийн тоо зэргийг харж байж олимпт оролцох үгүйг шийддэг. Бид олимпийн эрхээ авахын тулд бэлтгэлээ маш сайн хийж, олон тэмцээнд оролцсон байх шаардлагатай байдаг. Тэгээд тэмцээн уралдаанд оролцъё гэхээр төсөв байхгүй гэсэн хариулт өгдөг. Олимпийн тэмцээн нь 4 жилийн циклтэй. Дөрвөн жилийн турш тасралтгүй бэлдэж байж амжилт гаргана. Гэтэл холбооноос бэлтгэл хийх боломжоор төдийлөн сайн хангаж өгөөгүй. Хэрвээ бэлтгэл сайн байсан бол илүү сайн амжилт гаргах байсан.
-Монголын тэшүүрийн холбоо ямар учраас дотроо хагаралтай байдаг юм бэ?
-Миний сонссоноор хууль бус холбоо болон ерөнхийлөгчийн тухайд асуудалтай байдаг гэсэн. Дөрвөн жилд нэг удаа болдог ээлжит их хурлаар батлагдаагүй гэдэг. 2015 оны “Залуучуудын дэхийн цом”-ын цуврал тэмцээнд ороход олимпийн хорооноос бүх зардлыг даасан. Харин Тэшүүрийн холбооноос төдийлөн дэмжлэг үзүүлээгүй. Тус олимп оролцохоосоо өмнө Солонгос руу очиж ес хоног бэлтгэл хийсэн. Тухайн үед бэлтгэлийн замын зардлыг гаргаж л дэмжлэг үзүүлж байсан. 2016 оны 11 дүгээр сард Беларус улсын уралдаанд оролцсон. Тус оны гуравдугаар сард болсон Канадын тэмцээнд оролцоход бүх зардлыг хувиараа гаргасан. Тухайн үед одоо байгаа холбооны Ерөнхийлөгч намайг амжилт гаргахгүй тэмцээнд явуулахгүй гэж байсан. Харин шигшээ багаас онгоцны тал зардлыг гаргасан юм. Хэрэв намайг амжилт гаргахгүй бол шигшээ багаас хасна гэсэн. Би харин Канадад болсон тэмцээнд амжилттай оролцон улсынхаа залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг шинэчилсэн.
-Танай холбооноос бэлтгэл хийх нөөц боломжоор хэр сайн хангаж өгдөг вэ?
-2018 оны Пёнчаны олимпт оролцохын тулд дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцох ёстой байдаг. Эдгээр тэмцээнд оролцохын тулд долдугаар сараас мөсөн дээр гарч бэлтгэл хийх хэрэгтэй. Гэтэл бид 10 дугаар сарын дундуур 14 хоног л Хятадын Чанчуньд мөсөн дээр гарсан. Бусад орны тамирчид 7 дугаар сараас хойш мөсөн дээр гарч бэлтгэл хийсэн. Тэгэхээр 7 дугаар сараас хойш бэлтгэл хийсэн тамирчидтай 14 хоног бэлтгэл хийсэн тамирчин уралдана гэж байж болохгүй асуудал. Дэлхийн шилдгүүдтэй уралдахын тулд маш сайн бэлтгэл хийсэн байх хэрэгтэй. Гадагшаа явж бэлтгэл хийхэд онгоцны зардлаас гадна мөсний төлбөр их гардаг. Мөнгө санхүүгийн боломжгүйн улмаас бэлтгэл хийх нөөц боломжоор хангагдаж чадаагүй. Хэрэв санхүү байсан бол Канадад бэлтгэл хийгээд Канад болон Америкийн дөрвөн цуврал тэмцээн уралдаанд оролцох байсан. Ерөнхийдөө 10 дугаар сард тэмцээн уралдаанд оролцоно гээд зориод бэлтгэлээ хийж байсан.
"Олимпийн эрх авч чадаагүй гээд шигшээ багийг татан буулгасан"
-Ер нь, нэг тамирчны гадагшаа явж тэмцээн уралдаанд оролцох зардал хэд байдаг вэ. Тэшүүрийн холбоо нь ямар нэгэн газраас санхүүжилт авдаг уу?
-Тамирчны зардлыг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 6-12 сая төгрөгийн хооронд багтдаг байх. Ер нь тэмцээн уралдаанд оролцох зардал янз бүр. Мөсний төлбөр нь тухайн орон орноосоо шалтгаалаад өөр байна. Солонгосын мөсөн талбай хамгийн хямдхан нь байх. Харин Хятадын Чанчуний мөсөн талбайн төлбөр өдрийн 70 юань, Канад болохоор өдрийн 30 доллар гэх мэт байдаг. Тамирчдыг ганц удаа гадагшаа бэлтгэлд явуулаад хангалтгүй. Бүтэн дөрвөн жилийн турш бэлтгэлийг нь сайн хангаж байж амжилт гаргана. Гэтэл ганц удаа бэлтгэлд явуулаад дэмжээд байхад амжилт гаргасангүй гэж байгаа нь өрөөсгөл ойлголт. Саяхан шигшээ багийн гишүүд олимпийн эрх авч чадаагүй гээд шигшээ багийг татан буулгасан. Шигшээ баг маань 2016 оны 7 дугаар сард дөрвөн тамирчинтай байгуулагдаж байсан юм. Харин энэ оны нэгдүгээр сарын нэгнээс тэшүүрийн шигшээ баг татан буугдсан. Тэшүүрийн холбооноос хангалттай дэмжлэг байхгүй байгаа тухай намайг хэлэхэд миний тухай мэдээллийг нийгмийн сүлжээгээр цацсан байсан. Мөн намайг амжилт гаргаагүй гэх мэт зүйлсийг хэлсэн байсан нь сонин санагдсан. Санхүүжилтийн тухайд “Дэлхийн тэшүүрийн холбоо”-ноос манай холбоонд жил бүр 50 мянган долларын тэтгэмж өгдөг. Тэр мөнгөө юунд зарцуулсан нь тийм ч ил байдаггүй. Хэрэв бэлтгэл сургуулилт хийх боломжоор минь хангаж өгсөн бол тодорхой хэмжээнд амжилт гаргах байсан байх гэж боддог. Ер нь,бэлтгэл хийхэд санхүүжилт, дэмжлэг байгаагүй. Хэрэв бэлтгэл хийх боломж байсан бол шигшээ багийн дөрвөн тамирчин маань дөрвүүлээ оролцох боломжтой байсан.
-2017 оны хувьд чиний амжилтыг буурсан тухай мэдээ гарсан байсан. Энэ тухайд?
-Яагаад тийм хариуцлагагүй мэдэгдэл хийснийг мэдэхгүй юм. 2017 онд миний амжилт сайн байсан гэж бодож байгаа. Улсын дээд амжилтуудыг эвдсэн. Олимпт оролцоно гэж бодож байсан болохоор бэлтгэлээ маш өндөр түвшинд хийж байсан. 2017 онд бага олон төрөлт улсын аварга болсон.
“Пёнчаны олимпт эмч, сэтгэлзүйч яваагүйг гайхсан”
“Пёнчан”-ы олимпт оролцсон хоёр тамирчныг 10 гаруй төрийн албан хаагч дагалдаж явсан нь иргэдээс нэлээдгүй шүүмжлэл хүлээгээд байгаа. Тухайлбал, дарга нарын зардалд 360 сая төгрөг орсон гэх мэдээлэл бий. Энэ тухайд таны бодол?
-Би тэрхүү зардлын тухай болон яагаад олон хүн дагаж явсныг ойлгоогүй. Намайг Залуучуудын олимпт оролцож байхад Олимпийн хорооны Ерөнхийлөгч, багш, цанын тамирчин дасгалжуулагчтайгаа зургаа хүний бүрэлдэхүүнтэй явж байсан. Саяны олимпт олон хүн хамт явсан тухайд сайн мэдэхгүй юм. Тус тамирчинд ямар нэгэн байдлаар тус дэм болох хүмүүс явсан байх. Түүнээс биш ямар ч хамааралгүй хүн явах нь илүү байх. Гэхдээ эмч, сэтгэлзүйч яваагүйг гайхсан. Тамирчныг дэмжихийн тулд эмч, сэтгэлзүйч хамгийн чухал үүрэгтэй байдаг. Дасгалжуулагч, хоёр тамирчин бусад нь дарга нар явсан байна лээ.
-Бусад улс орны тамирчид ямар бүрэлдэхүүнтэй явдаг вэ?
-Би нэлээдгүй тэмцээн уралдаанд орж байсан. Гадаадын тамирчид эмч, сэтгэлзүйч, массажист, хэд хэдэн дасгалжуулагч, техникч /хувцас, тэшүүрт ямар нэгэн эвдрэл гарахад засдаг хүн/ гэх мэт олон хүний баг бүрэлдэхүүнтэй явж байдаг. Түүнээс биш хамааралгүй дарга нар дагаж явж байхыг хараагүй юм байна.
“Битүү ордонтой болчихвол тэшүүрчдийн мөрөөдөл биелэнэ”
-Манайд өвлийн спорт хөгжих боломжтой хэрнээ яагаад хөгждөггүй юм бол. Тамирчин хүний нүдээр юу гэж харж байна вэ?
-Монголд өвлийн спорт хөгжих боломжтой. Жилийн дөрвөн улиралтай. Гэтэл хөгжихгүй байгаа нь төрийн бодлоготой холбоотой болов уу гэж боддог. Өнөөдөр Монголд өвлийн спортыг багаасаа хичээллэсэн эсвэл маш дуртай хүмүүс сонгон хичээллэдэг гэхэд хилсдэхгүй. Өвлийн спорт маш олон төрөлтэй. Гэтэл манайд цөөхөн хэд нь л бий. Манай орны уур амьсгал хэтэрхий хүйтэн болохоор битүү өвлийн ордон л хэрэгтэй байгаа. Тэшүүрээр хичээллэж байгаа өсвөр үеийн 200 гаруй хүүхэд бий. Битүү ордонтой болсноор зөвхөн тэшүүр гэлтгүй хоккей, уран гулгалт гэх мэт маш олон өвлийн спорт хөгжинө гэж боддог. Мөн спортоор хичээллэх хүмүүсийн тоо ихэсч, хөл, хацар зэрэг газраа хөлдөөх асуудал байхгүй болно. Мөн тэшүүрийн хувцас хэрэглэл маш өндөр үнэтэй байдаг. Бид хувцас хэрэглэлээ өөрсдөө бэлддэг. Ямар нэгэн эвдрэл гарах, тэшүүр ирлэх гээд бүгдийг өөрсдөө хийдэг. Харин гадаадын тамирчдын хувцас хэрэглэлийг нь цаанаас нь бэлдэж өгдөг. Тиймээс ч юунд ч санаа зоволгүй зөвхөн бэлтгэлдээ анхаардаг. Миний хувьд битүү ордон баригдаасай гэж хүсч байгаа. Хэрэв битүү ордонтой байвал наймдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл гулгах боломжтой. Харин манай улсад 12 дугаар сарын дундуур дөнгөж гулгах мөсөн талбайг бэлдэж өгсөн. Одоо бараг мөс хайлж байгаа. Битүү ордонтой болчихвол тамирчдын амжилт өснө. Намайг тэшүүрээр хичээллэж эхэлж байхад битүү ордны тухай ярьж байсан.
-Чиний хувьд бэлтгэл хийж байгаад хацар, хөлөө хөлдөөж байсан тохиолдол байгаа юу?
-Байлгүй яахав. Идэр есийн хүйтэнд хүмүүс хамаг зузаан хувцсаа өмсөөд явж байхад бид бэлтгэлээ л хийж байдаг. Бидний өмсдөг уралдааны хувцас их нимгэн. Тэшүүрээ мэргэжлийн тамирчид хөл нүцгэн өмсдөг. Бэлтгэл хийж байхад хөлийн ул хамгийн их хайрагддаг. Хүннү Моллд бэлтгэл хийе гэхээр үнэтэй. Талбай нь жижигхэн байдаг. Гадаа бэлтгэл хийхэд хацар, хамрын үзүүрээ хөлдөөж байсан тохиолдол олон. Ил хэсгүүд хамгийн эхэнд хайрагдаж, хөлддөг. Хөлдөхөөрөө улайгаад ус гүйгээд, арьс хар болчихдог. Гэхдээ бид нар сурчихсан болохоор дор нь арга хэмжээ авдаг. Мөн хүйтэнд бэлтгэл хийхэд бие царцдаг учир бэртэж гэмтэх тохиолдол бий. Зориулалтын мөс биш учир нь шөнөдөө хүйтэн хоноход мөс хагарч ангал үүсдэг. Өдөр болгон мөс тавих хангалттай мөнгөтэй биш. Тиймээс хурдаараа очиж юм мөргөж бэртэх үе бий.
-Хаана бэлтгэл хийдэг вэ?
-Энэ жилийн хувьд Хандгайтад бэлтгэлийн мөсөн талбай зассан. Мөн Төв цэнгэлдэхээс үнэ төлбөргүй мөсөн талбай засаж өгсөнд маш их баярлаж байгаа. Мөсөн талбай тавихад маш их ус шаарддаг. Мөн “Алдар спорт хороо” тэшүүрийн тамирчдыг маш сайн дэмждэг. Манай холбоо зөв зохион байгуулалттай байж, тамирчдаа ялгаварлан гадуурхалгүй дэмжвэл хөгжих боломжтой маш олон тамирчин бий. Энэ жилийн хувьд төв цэнгэлдэхэд маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Цаашдаа ямар ямар тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байна. Зорилгоосоо хуваалцаач?
- Бэлтгэл сургуулилтаа сайн хийж Дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцоно. Амжилтаа улам ахиулна. 2022 оны олимпт оролцох зорилт бий.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 46 )
darga nar neg terbum zarcan um bishuu 360000000 togrog ni zovhon ter hachin uzemjgui hutsacAND ZORIULCAN GEGEN SHUU
Хөөрхий дөө. Ядуу улсын чадалтай тамирчиддаа гэж. Хар багаас нь юм байхгүйн зовлонг нэг үзүүлж өгч байна даа. яамаар ч юм бэ дээ. юутай ч битгий шантраарай Монголын охин минь, амжилт хүсье.
Энэ охин үнэн яриад байна уу худлаа хэлээд байна уу. Далдага Дагваа өмөөрөөл байхыг бодоход нэг эргжлзээьэй л бна.
ЭРХЭЭ АВАААГҮЙ БЖ ЭРХЭЭ АВСАН ГЭЖБӨӨН ХЭРҮҮЛ ТАРЬЧААД ТЭР АСА-ГААРАА ӨӨР КЕКС ХИЧЭЭЛ ЗААЛГААД ДУУСНА ДАА,МОНГОЛ ХҮН ТЭШҮҮРТ ХӨЛ НЬ БОГИНОДООД АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХГҮЙ ЭЭ
ene teshiuriin holboonii udirdlagad n ymar neg huviin ashig sonirhol baina, huuliin baiguullagaar shalguulah heregtei
За яахав энэ жил оролцоогүй ч гэсэн 2022 онд бээжинд зүтгээрэй. Амжилт хүсье.Энэ дарга нар хумсалж байхаасаа ичээсэй билээ.
Nogoo Asa avarga bi bukh umiig n daana ch bil uu.surgana ch bil uu. Amjiltaar uuriiguu l shudaj bsan um bna.Uur hen negnii tuslakh setgeliig n zogsooson u bna l daa.Zaluu hun tsaasdaa ireedui baigaa baigaa.
Энэ тэшүүрийн холбоо нь хариуцлагагүй юм байна. Ямар ч спонсор алга. Эсвэл өөрсдөө идээд байдаг юм уу?. Энэ Удаад яваагүй ч Бээжинд амжилт үзүүлэхийн төлөө сэтгэл зүйтэй байгаарай. Японд очоод сайжрах байх. Олон дарга нар бөөн шавар. Хайран мөнгө. Тэтгэвэртээ гарахаасаа өмнө улсын мөнгөөр явахаасаа ичээч. Б.Сумьяад ирээдүй байгаа. Амжилт хүсье.
1
Дүүрэг болгонд усан спортын бассейн барьж цөөхөн хүн хамруулж их зардал гаргаж байхаар өвлийн спортын заал нэгийг бариад өгсөн бол олон хүн хамрагдах боломжтой байлаа.
chi yavaagui ni deeree. zardal deer zardal. chamaig dagaj bas 10 aad mal yavna. ugaasaa hamgiin suuld orno sh tee.
Za yahav. Daraagiin olimpod sain oroltsooroi. Manai tsanchid 97 d orno gedeg gaihamshig shu huurhii
manai tor zacag heden avilagachidaa ofshorchidoo tolgoi deere gargachihaad unen amidral deer ulc orniihoo toloo gecen olon ynziin mergejiliin mash olon shildeg cor bolcon zaluuchuud humuuc daragdaj hohirdog ter uil yvdliig tgeshuuriin tamirchin sumiay bolood bucad tamirchid um bn
manai tor zacag heden avilagachidaa ofshorchidoo tolgoi deere gargachihaad unen amidral deer ulc orniihoo toloo gecen olon ynziin mergejiliin mash olon shildeg cor bolcon zaluuchuud humuuc daragdaj hohirdog ter uil yvdliig tgeshuuriin tamirchin sumiay bolood bucad tamirchid um bn
manai tor zacag heden avilagachidaa ofshorchidoo tolgoi deere gargachihaad unen amidral deer ulc orniihoo toloo gecen olon ynziin mergejiliin mash olon shildeg cor bolcon zaluuchuud humuuc daragdaj hohirdog ter uil yvdliig tgeshuuriin tamirchin sumiay bolood bucad tamirchid um bn
manai tor zacag heden avilagachidaa ofshorchidoo tolgoi deere gargachihaad unen amidral deer ulc orniihoo toloo gecen olon ynziin mergejiliin mash olon shildeg cor bolcon zaluuchuud humuuc daragdaj hohirdog ter uil yvdliig tgeshuuriin tamirchin sumiay bolood bucad tamirchid um bn
manai tor zacag heden avilagachidaa ofshorchidoo tolgoi deere gargachihaad unen amidral deer ulc orniihoo toloo gecen olon ynziin mergejiliin mash olon shildeg cor bolcon zaluuchuud humuuc daragdaj hohirdog ter uil yvdliig tgeshuuriin tamirchin sumiay bolood bucad tamirchid um bn
manai tor zacag heden avilagachidaa ofshorchidoo tolgoi deere gargachihaad unen amidral deer ulc orniihoo toloo gecen olon ynziin mergejiliin mash olon shildeg cor bolcon zaluuchuud humuuc daragdaj hohirdog ter uil yvdliig tgeshuuriin tamirchin sumiay bolood bucad tamirchid um bn
Дагвадорж худлаа шүү яахав сумьяагийн аав нь дарханы ардчилсан намын дарга болхоор үнэн ч байж магдаа.манайхан санж байгаа бол штангийн охин анхцэцгийг ивээн тэтгэнэ бүх асуудал зардал энэ тэр бүгдийг зохицуулна гээд л шоу хийгээд өөртөө баахан оноо авч билээ харин энэ бүгд худлаа болоод түүх болоод үлдсэн ер нь бол маш худалч япон аварга шүү
Дагвадорж худлаа шүү яахав сумьяагийн аав нь дарханы ардчилсан намын дарга болхоор үнэн ч байж магдаа.манайхан санж байгаа бол штангийн охин анхцэцгийг ивээн тэтгэнэ бүх асуудал зардал энэ тэр бүгдийг зохицуулна гээд л шоу хийгээд өөртөө баахан оноо авч билээ харин энэ бүгд худлаа болоод түүх болоод үлдсэн ер нь бол маш худалч япон аварга шүү
Дагвадорж худлаа шүү яахав сумьяагийн аав нь дарханы ардчилсан намын дарга болхоор үнэн ч байж магдаа.манайхан санж байгаа бол штангийн охин анхцэцгийг ивээн тэтгэнэ бүх асуудал зардал энэ тэр бүгдийг зохицуулна гээд л шоу хийгээд өөртөө баахан оноо авч билээ харин энэ бүгд худлаа болоод түүх болоод үлдсэн ер нь бол маш худалч япон аварга шүү
Дагвадорж худлаа шүү яахав сумьяагийн аав нь дарханы ардчилсан намын дарга болхоор үнэн ч байж магдаа.манайхан санж байгаа бол штангийн охин анхцэцгийг ивээн тэтгэнэ бүх асуудал зардал энэ тэр бүгдийг зохицуулна гээд л шоу хийгээд өөртөө баахан оноо авч билээ харин энэ бүгд худлаа болоод түүх болоод үлдсэн ер нь бол маш худалч япон аварга шүү
Гадаад орны ихэнх тамирчин хүн Олимпийн 3 медалийн аль нэгийг авах зорилгоор ордог байхад Монгол улсын ихэнх тамирчид зөвхөн олимп-д оролцож гадаад явах сонирхолтой байх юм. Тэгээд зогсохгүй тэдний дагаад УИХ гишүүд, сайд, дарга нар нь улсын зардлаар нүүдлийн шувуу шиг араас нь цувчих юмдаа. Даан ч харамсалтай.
одоо энэ үеэ өнгөрөөсөн Батэрдэнэ мэтийн мудакууд орон зай бөглөхөө болиод өгөөсэй
heleh ch ug alga daa
Боловсролын сайд Цогзолмаа спорт хариуцсан зовлохоо дагуулж явахаар энэ охиныг эрхээ аваагуй ч гэсэн зардлыг нь даагаад тэмцээн узуулчихсэн бол маш том дэмжлэг болох байлаа.
20 mangar
Ene ania chin judochin bgaaguimuu
ЭРДЭНЭБАТ ИЧИХГҮЙ БАДМААНЯМБУУ ААВТАЙ БАТЭРДЭНЭ МАНЛАЙ АВАРГОО ГЭЖ ДУУЛЖ БААГИЙ АВАРГА ИНЭЭГЭЭД СОНСОЖ СУУДАГ ХҮН ШҮҮ ДЭЭ.ИЧИХ БУЛЧИРХАЙ АНГЛО ОРОС ХЭЛТЭЙ ЭД НАРТ БАЙХ УУ?
Eр нь өвлийн олимпийн тамирчиддаа дэмжьe гэсэн аян өрнүүлж хуримтлал үүсгээд хариуцлагатай хүнээр( мөнгө залгих дургүй) даргаар тавьж мөнгөтэй болбол тамирчид маань санхүүгийн талаар санаа зовохгүй бэлтгэлээ хийж амжилт гаргана
Дэлхийн тэшүүрийн холбооноос жил бүр50мянган доллор(50000$)монголын тэшүүрийн холбоонд өгдөг гэж байна!??Тэр120сая гаруй мөнгө хаашаа ордог?!!юунд зарцуулсанг шалгамаар юм бн.?Ершигшээ багийн тамирчид цалингүй бор зүрхээрээ бэлтгэл хийж.хувиасаа зардлаа гөргадаг гэж олонтаа уншсан юм бн.Олимпийн хороо дэлхийн Олимпийн хорооноос өгсөн санхүүжилтийг чоно борооноор болчоод тамирчдаа хулхидаад.өөрсдөө цусалдаг бололтой.!Хэрэвээ үнэнчээр тэр их мөнгийг тамирчдадаа зориулсан бол манай монгол тамирчид дийлджхгүй юм байна гэж ойлголоо.Нүгэл нүдээрээ гарнаа Загдсүрэн тэргүүтэй олимпийн хорооныхон,..
Asa avarga japand surgaxaar bolson. Asa d bayarlalaa
Энэ охин чинь Залуучуудын Олимпийн алтан медаль аваад ирсэн охин шүү дээ. Хэлэх үг олдохгүй юм байна. Миний дүү бэлтгэлээ сайн хийгээд Бээжингийн олимпоос алтан медалийг нь аваад ирээрэй. Монголчуудаа энэ охиноо дэмжиж зардлын фонд сан байгуулья
Өвлийн Олимпид оролцлоо гээд байнд ч үгүй ирдэг биз дээ. яваад хэрэг байна уу
odo zugeer mungu idehgesen sportiin holbood herees heterlee, barag ihenh holbood hoer gurav huvaagdaj bie biene uguisgesen bh yum, odo boliochee erguu malnuudaa, neg l tolgoitoi bolood uragshaa ahrj amidraach, udahgui 4 hun jiliin dara uvliin olimp beejind bolno, yu bodoj bn malnuudaa, idej uuj hanaagui yu
Холбоо нь өөрсдөө хоорондоо хэмлэлдээд тамирчнаа огт дэмжихгүй,байхгүйгээ дуудаад суучихдаг.тэгсэн хэрнээ тамирчдаа амжилт гаргасангүй гээд донгосоод байдаг.ямар учиртай юм бээ