АН МАН урлагаар өрсөлдөөд эхэлжээ

2018 оны 03 сарын 01

Бид социализмын үеэс эхлэн олон жил “Намын баяр” хэмээх тэмдэглэлт өдрийг уламжлан ирж сүүлдээ “Эх орончдын өдөр” болгон өөрчилж тэмдэглэсээр өнөөдөртэй золгожээ. Харин сүүлийн үед МАН, АН, МАХН гурван улстөрийн хүчин энэ өдрийг булаалдах болсоор удлаа. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн үеэр МАН-аас Ж:Мөнхбат “Долоон бурхан харвадаггүй” кино бичиж дэлгэцнээ гаргасан бол саяхан АН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд А.Баатархуяг, “Херо” Б.Баатар нараар “Эх орончдын өдөр”-ийг үгүйсгэсэн кино захиалан хийлгэлээ гэнэ. Улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөрөө өрсөлдөж байх учиртай улс төрийн хүчнүүд маань ийнхүү урлагаар өрсөлдөөд эхэллээ. Яалтай ч билээ дээ. Хэдэн дуучид, киночид, уран зохиолчид маань яана даа.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.5.170) 2018 оны 03 сарын 04

Урлаг улс төрөөс жаахан зайдуухан байсан нь дуусгавар боллоо. Олон түмнийг мунхруулах ажиллагаандаа урлагыг ашиглах гэж чармайж байна.

0  |  0
Top