Эх орончдын өлгий ховдчууд баяраа тэмдэглэж байна

Сүүлийн үед эх орон элгэн түмнээ хамгаалан халуун цусаа урсгасан түүхэн эрчүүдийн гавьяаг дурсах, тэднийг ирээдүй хойчид мөнхжүүлэх, бахархан дуурайлгах ажлыг зохион байгуулах болсон нь сайн талтай. Тэр ч утгаараа “Эх орончдын өдөр”-ийг орон нутагт ч өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. Тэгвэл олон ястны өлгий нутаг Ховд аймаг нь эртнээсээ эх оронч хөвгүүдээрээ алдартай нутаг учраас Галдан бошигт хаан, “Ард” Аюуш нарын хөшөөнд цэцэг өргөх ёслол үйлдэж, ирээдүй хойчид тэдний эр зоригийг мөнхжүүлэх ажиллагааг зохион байгуусан нь олны таашаалд нийцжээ.

Энэхүү үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон МАН-ын гишүүд, дэмжигчид, ард иргэд оролцлоо.

Мөнхүү “Эх орончдын өдөр”-өөр Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын хурал аймгийн Хөгжимт драмын театрт болж, баярын арга хэмжээнд зориулсан хүчит бөхийн барилдаан болж, Гарамгай баатар Л.Дандарын гэгээн дурсгалд зориулсан "Мөнхийн гавьяа" түүхэн драмын жүжиг, гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжлүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байна.  

А.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page