”Эх орончдын өдөр”-ийн барилдаанд М.Еркебулан түрүүлжээ

 Эх орончдын өдрийг өчигдөр орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Харин энэ өдрөөр зарим аймагт үндэсний бахийн барилдаан зохион байгуулсан байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Үндэсний бөхийн барилдаан зохион байгууллаа. 

Өлгий хотын спорт цогцолборт болсон тус барилдаанд нийт 32 бөх хүч үзэн зодоглосноос Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан М.Еркебулан тав даван түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэжээ. Мөн Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл, сумын заан Б.Сундуй нар шөвгөрсөн байна. 

Барилдааны дараа, аймгийн Засаг дарга А.Гылымхан болон Засаг даргын орлогч Ш.Хавал нар түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдэд баяр хүргэж, шагнал гардуулжээ. 

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

demjigch [ 122.201.31.197 ]      |     2018 оны 4-р сарын 12 -нд, 10:38 минутанд

ulsiin tsol awahiig husie

Go to top of page