Монголчууд 2019 он хүртэл бүсээ чангалахаас өөр аргагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Эдийн засагт тусч буй гэрэл гэгээ байгаа ч өргөс авсан мэт тэр дороо илаарших нь үгүй. Тодорхой үе шат, дараалсан арга хэмжээний дараа бүрэн илаарших нь ойлгомжтой. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2018 онд гурван хувьтай гэж Азийн хөгжлийн банк төсөөлсөн бол манай улс төсөвтөө 4.2 хувьд хүрнэ гэж төсөөлсөн нь бий. Аль аль нь хоёр хувьд уруудсан эдийн засагт дэвшил бол мөн гэхдээ л дэндүү чамлалтай. Харин салбарын мэргэжилтнүүд 5-6 хувь хүрэх таамаглал дэвшүүлсэн нь гэрэл гэгээг наашлуулж байгаа ч бас л чамлалтай. Гэтэл эрх баригчдын зүгээс улсын эдийн засгийг 2017 онд сэхээний тасгаас гаргаж, 2018 онд энгийн өвчтөний тасаг руу шилжүүлнэ хэмээсэн. Үүний дараа буюу 2019 онд өөрөө мөнгөө олоод, амьдралаа аваад явдаг жирийн иргэний аж байдалд очно гэж төсөөлснөөс харвад монголчууд бид 2019 хүн хүртэл бүтэн жилийн хугацаанд бүсээ чангалах бололтой.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(183.177.96.130) 2018 оны 03 сарын 08

Тийм учир элгээрээ хэвтлээ бүсээ чангалалаа гээд унгас алдахаа болио Гал тэрэг хэдийнээ хөдөлсөн ард түмэн гүйцэхгүй

0  |  0
Зочин(183.177.96.130) 2018 оны 03 сарын 08

Монголын ард түмэн та бүхэн Бизнес бүлэглэл Оффшорчид Авилгачид Луйварчидын аль 1990 онд өлгийдөж авсан биз дээ санахгүй байна уу. Энэ бол Монголын ард түмэний эргэл буцалтгүй сонгосон сонголт

0  |  0
Зочин (59.153.114.121) 2018 оны 03 сарын 03

Ард иргэд бүсээ чангалах нь битгий хэл бүгд элгээрээ хэвтэж байхад улс төрчид ард иргэдийн татварын мөнгөөр тансагласаар байх уу

0  |  0
Top