Ө.Ганзориг дэлхийн шилдэг 100 залуу манлайлагчийн нэгээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Дэлхийн Эдийн Засгийн чуулганаас жил бүр дэлхийн залуу манлайлагчдыг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ оны 40 хүртэлх насны 100 залуу манлайлагчийн нэгд Монголоос Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг багтжээ. Энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд технологийнхон энтерпренер, нийгмийн идэвхтэй залуусыг нэрлэж тэднийг дэлхийн нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудалд хувь нэмрээ оруулахыг уриалдаг. Өнгөрсөн жил буюу 2016 онд Монгол Улсаас “Монгол ТВ”- ийн захирал Ч.Номин энэхүү жагсаалтад нэрлэгдэж байсан бол энэ удаад Ө.Ганзориг нь Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон найман залуу манлайлагчийн нэгээр ийн сонгогджээ.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top