Монгол рейнжер С.Түвшинбаяр: Малчны хүү Нью-Йоркод өссөн хүн хоёр цэргийн албанд ороход малчны хүү хол илүүрхэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

Манай улсад цэргийн тусгай бэлтгэлээр хангагдсан гурван рейнжер байдаг юм. Тэдний нэг болох С.Түвшинбаяртай ярилцлаа.


 

 

-Цэргийн ямар сургууль төгсч, боловсрол эзэмшсэн хүнийг рейнжер гэдэг юм бэ?

-Манайхан цэргийн нэг сургууль төгссөн хүнийг рейнжер гэдэг гэж ойлгоод байдаг юм. Амеркт рейнжерийн тусгай батальон байдаг. Сая Иракийн дайн, үүнээс өмнө Латин Америкийн хойд талын дайн болсон. Энэ мэт Америкийн эрх ашгийн эсрэг байлдааны ажиллагаа дэлхийн аль нэг өнцөгт болоход энэ батльон эхлэн очиж асуудлыг шийдвэрлэдэг. Манайд байгаа гурван рейнжерийн хувьд тэр батльонд алба хаагаагүй. Америкийн рейнжерийн сургуулийг төгссөн. Том гүрнүүд чинь өөрийн тусгаар тогтнолоо хадгалахын тулд тусгай батльоныг бэлтгэдэг. Францчууд л гэхэд легионууд гээд гадаадын хөлсний цэргүүдийг авдаг. Тэд хуучин Африкчуудыг клончилсон байсан. Одоо хүртэл энэ клончлолынхоо нөлөөллийг алдаагүй байна. Үүнийгээ хадгалахын тулд легионуудыг ашигладаг. Манай хойд хөрш гэхэд спецназуудтай. Бид гурав зөвхөн сургуулийг нь төгсөөд эх орондоо ирсэн.

-Рейнжер гэдгийг тусгай бэлтгэгдсэн цэрэг гэж ойлгож байна. Энгийн цэргийн албан хаагчаас ялгарах гол ялгааг хэлж өгөөч?

-Зөв ойлгосон байна. 61 хоногийн сургалтыг гурван үед хуваагаад АНУ-ын Флорида мужид намын эсвэл жунгли буюу ширэнгэн ойны бэлтгэлийг хийдэг. Мөн уулын, энгийн сургуулилт гэсэн гурван шатны сургуулилт явуулдаг. Том гүрний армийн гол онцлог нь хүний олон эрчүүдийг сонгож аваад хасах журмаар хүний байгалаас тогтоосон хүн хоногт тэдэн цаг унтах ёстой гэсэн хэмжээг хэтрүүлсэн хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Үүнийг нь бие, сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүй хүмүүс давж чадалгүй хасагддаг. Байгалаас заяасан тэр бие бялдар, сэтгэл зүйн хэмжээнээс хэтрүүлсэн нөхцөл байдлыг давж гарахыг тэр сургууль шаарддаг. Тухайлбал, ердийн бид өдөрт 6-8 цаг унтдаг. Тэгэхэд рейнжер болохын тулд тэр сургууль дээр 61 хоног байх хугацаандаа хоногт 2,5 цаг унтдаг.  Ингэж цөөн цаг унтахдаа 30, 30 минутын зайтай ундаг. Хоол идэхэд өдөрт хүний идэх ёстой хүнсний 3/1-ыг нь хасчихдаг. Өөрөөр хэлбэл, өдөрт ганцхан хоол иднэ. Дээр нь асар их ачаалалтай бэлтгэл хийнэ. Энэ мэт олон зүйлийг давж байж, тусгай хүчний бүлэгтэйгээ дайсныг устгах юм уу, олзлох даалгавраа биелүүлнэ. 80 хувийн байлдааны ажиллагатай ойрхон сургалт зохион байгуулдаг. Энэ бэлтгэл сургуулилтуудыг даалгүй нас барсан тохиолдолууд ч байгаа.

-Рейнжерийн сургуулийн шаардлага их өндөр байдаг юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй сонирхуулаач?

-Эхний очсон долоо хоногийн таван өдөрт нь бие бялдарын шалгалтыг авдаг. Энэ шалгалтыг өглөө үүрээр 04.30 цагаас авна. Тэнд тэнцсэн, тэнцээгүй гэсэн хоёр л дүн байгаа. Түүнээс манайхан шиг энийг аргалаад өг гээд наашаа, цаашаа утасдаад манайд гардаг шиг сонин, сонин зүйл байхгүй. Товч бөгөөд тодорхой, асуудалд шударгаар ханддаг нь надад их таалагддаг. Нэг ээлжийн элсэлтэд 350 хүн авч, тэдний 110 нь төгсдөг. Бид нар байнгын 25-30 клограмм ачаатай явдаг. Өдөрт 15-20 км байнгын марштай. Өдөрт ганцхан удаа хооллохдоо 10 минутын хугацаа өгч, хоолоо зажлах биш, залги гэсэн тушаал өгдөг. Энэ тушаалыг сонсоод хооллохдоо инээж, ханиагаад байх зүйлгүй шууд л хооллож эхэлнэ. Хүнд бэршээл нь гэвэл өлсгөлөн, нойргүйдэл, дээр нь даалгавар биелүүлэх. Тухайн цэргийн мэргэжлийн албан хаагч манайхаар хишигтэн цэрэг байсан шүү дээ. Барууны албан хаагчид ийм хишигтэн цэргийн яаж бий болгох вэ гэж судлаад ийм батальоныг бий болгож байна. Дээр үед манайд шилдэг ийм хишигтэн цэрэг байсан. Тэд байлдааны ямар даалгавар ирнэ түүнийг үг дуугүй биелүүлдэг. Олон аавын хүүхэд дундаас өлсгөлөн, нойгүй, хүнд ачаалалтай даалгавар сонссон хүмүүс стресст ороод үүргээ гүйцэтгэхээсээ түрүүлээд яаж хоол идэх вэ гэдгээ бодно. Яаж энэ тамаас гарах вэ гэдгээ бодно гээд зөндөө л юм байна. Ганцхан өдрийн жишээ л гэхэд шөнөжин 30, 30 минутын зайтай унтаад бааз байгуулаад модон дотор хоноход үүрээр дөрвөн цагт бүрэлдэхүүнд бүрдээд таван цаг гэхэд үүрэг өгнө. Энэ координатаар дайсны чухал цуваа явж өнгөрнө, отож устга гэнэ. Өглөө үүрээр авсан энэ захирамжаа 10 гаруй хүн завгүйгээр ажлаа хуваарилна. Ингэж тактик, бүх юмаа боловсруулсан бүлгийнхэн 24 цагаас өмнө даалгавраа биелүүлэх ёстой. Туулах зайгаа дандаа явган туулна. Тэнд ямар нэгэн морь, техник ашгилахгүй. Битүү модон дотор зүг чигээ олохоос эхлээд маш олон асуудал байгаа шүү дээ. Ингэж явсаар байгаад орой даалгавраа биелүүлдэг. Үүнийгээ биелүүлж дуусаад үнэлгээгээ авч, тэнцээгүй нь хасагдана.

-Сургуулилтын явцад та бүхнийг байнга хянах уу?

-Эсрэг талаас машинтай хүмүүс хүрээд ирэхэд цэргийн нууцад хамаарах хаалтуудыг хийгээд тактикийнхаа дагуу буудна. Мэдээж сургуулийн сумаар. Багш нар биднийг 24 цагаар нэг нэгээрээ дагаж, хэрхэн ажиллаж байгааг шалгадаг.

-Бие бялдар, сэтгэл зүйн энэ их шалгуурыг даван туулахад шантрах үе гарч байсан байх?

-Шантарч байгаагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Би 36 настайдаа энэ сургуульд явж байсан. Тийм болохоор өөрийгөө хамгийн хөгшин рейнжер гэж боддог. Тэнд дандаа 25-28 насны залуучууд байсан. Байгалаасаа 36 нас гэдэг  бие бялдарын хувьд харьж байгаа үе. Тийм болохоор сэтгэлзүйн их хаттай байх ёстой. Төгсөхөөс гурав хоногийн өмнө наймхан километрийн маршин дээр миний бие муудсан. Скорпион гээд хилэнцэт хорхой байдаг. Халуун орны  тэр хорхойд хазуулаад хор нь үйлчлэхэд халуураад, бие өвдсөн. Дараа нь асуусан чинь тэр хор үйлчлэхээр бие муудсан байсан. Тэр үед үүнээс яаж мултрах вэ ч гэдэг юм уу, залхсан зүйл байгаагүй. Сэтгэл зүй үнэхээр хатуу байж чадсан. Гэхдээ би үүнийг даах ёстой гэж бодоод эцсийн хүчээрээ шахам найман километрээ дуусгаад унасан. Тэр бол хамгийн хүнд өдөр байсан.

-Та бүхний араас рейнжер болох хүсэлтэй залуус хэр олон байна вэ. Цаашид энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх бодлого бий болов уу?

-Сонирхолтой залуучууд бол их байгаа. Харин бидний араас явуулах бодлого, төлөвлөгөө байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Би цэргийн хүний хувьд манайхан 800 жилийн өмнө дэлхийд цэргийн эрдэм зааж өгч байсан армитай байсан юм чинь рейнжерийн хувьд заавал гаднаас тэр чигт нь сургахгүйгээр уламжлалт зүйлсээ сэргээгээд шилдэг цэргийн армитай болох нь зүйтэй гэж боддог. Эх орныхоо төлөө юунд ч ороход бэлэн шилдэг, эх оронч, тусгай эрчүүдийн хүчинтэй болох ёстой. Одоо манайхан рейнжер, рейнжер гээд л америкаар хэлээд байна. Монголоор юу гэж орчуулагддагийг нь ч монголчууд мэдэхгүй. Тэрний оронд дээр үед байсан хишигтэн цэрэг гээд байгуулж, үүнийг ард түмэн  хүндэлдэг байх ёстой юм болов уу. Тэгвэл надаас эхлээд энд тэнд сурснаа залуучуудад зааж өгөхөд бэлэн л байна. Эдийн засаг сайжирч байгаа энэ үед залуучууд их орох байх.

-Тийм тэсвэр хатуужил дундаас гараад эх орондоо ирээд жирийн цэргийн албан хаагчидтай харилцах үед юу бодогдож байсан бэ?

-Ардчилал гэдэг зүйл армид байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Тухайлбал, армид нэг хүнийг чангахан загнахад л өнөөх ардчилал нь хөндөгдөх гээд байдаг. Гэтэл хөгжингүй улсуудад зориудаар хүнийг загнаж, хамаг муу, муухайгаар нь дуудах асуудлыг зохион байгуулж байна. Цэрэг хүн чинь тийм зүйлийг дааж байж ажиллагаанд ороход бэлэн болдог. Хажууд нь юм дэлбэрч байхад байлдаж байх чадвартай байх ёстой. Тэгэхэд манайхан хэтэрхий ардчилал гээд загнаж ч болдоггүй. Ийм байж болохгүй гэж би боддог. Цэргийн дектатур байх ёстой.

-Цэнхэр дуулгатнуудын эгнээнд явсан гэсэн. Гадаадын олон цэргүүдтэй мөр зэрэгцэн явж байхад монгол цэргүүдийг их магтдаг гэсэн. Бидний онцлог юу юм бол?

-НҮБ-ын ажиллагаанд ажиглагчаар хоёр удаа явсан. Массаараа биш ганцаараа явдаг. Гүрж, Афганистан явсан.  Монголчууд бидэнд цаанаасаа нэг үгээр илэрхийлэхэд хэцүү тийм давуу тал байна. Манай армид алба хааж байгаа албан хаагчид хаус амьдраад, баян тансаг орчноос цэрэгт ирж байгаа хүн цөөн. Борчууд, хөдөө гадаанаас ирсэн хүмүүс ихэнх массыг эзэлдэг учраас амьдралын хатуу хөтүүг багаасаа үзчихсэн байдаг. Талхны мөнгөний төлөө амьдралд яаж зүтгэх вэ гэдгийг мэдэрчихсэн байдаг. Тэр хатуу юмнаас цэрэгт ирээд цэргийн амьдрал үзэхэд хауст суудаг хүмүүсээс мэдээж ялгаатай.  Нөгөө талаар монгол хүний хүндийг даадаг үндсэн чанар байна. Тийм учраас тэртэй тэргүй бэлтгэгдсэн байдаг. Мэдээж цэргийн албанд бололцоотой хүмүүс явж байгаа. Амьдралын хатыг нь гаднаас нь суулгачихсан байдаг болохоор монголчууд гадаадын цэргийн албанд очиход шал өөр. Монголын малчны хүү Нью-Йоркод өссөн хүн хоёр цэргийн албанд ороход малчны хүү илүүрхэнэ. Монгол хүний онцлог үүн дээр л байдаг. Маш хатуу сахилга баттай байхад манай монголын цэргүүд юуг  ч хийж чадна.

-Та рейнжерийн сургуулийнхаа хэд дэх төгсөлт вэ. Хэчнээн орны хүн суралцдаг юм бэ?

-Гадаадын иргэн нэг их сургадаггүй юм билээ. Гүрж, Молдав, Швед, Швейцариас нэг, нэг хүн төгсч байсан. Дотоодын шилмэл армиа бэлтгэдэг сургууль.

-Энгийн цэргийн ангиуд холбоочин, их буучин гээд төрөлжсөн салбаруудаас сонгож мэргэшдэг. Рейнжерүүд энэ бүх чадварыг эзэмшдэг үү эсвэл зөвхөн бие махбодийн хувьд тусгайлан бэлтгэгдсэн байдаг юм уу ?

-Бүх талын цэргийн мэргэжлийг эзэмшинэ. Тусгай хүчний сургууль гэдэг америкт ашиглаж байсан холбооны бүх техникүүдээр шалгалт өгнө. Жижиг бүлгээрээ тусгай үүрэг гүйцэтгэхэд нэг эмнэлэг, холбоочны мэргэжилтэн явна. Тэр хүн мэдлэгээ бусдадаа мэддэг зүйлсээ зааж өгнө. Холбоочин гэдэг аливаа байлдаанд нэг номерийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс байдаг. Орчин үеийн GPS, луужинг яаж ашиглах вэ гэдгийг хариуцна. Тэгэхгүй бол тухайн холбоочин буудуулаад нас барчихвал яах вэ гэдэг асуудал гарна. Энэ үед бусад нь мэргэжлийг нь эзэмшсэн байдаг тул алзахгүй болчихсон байдаг. Дээр нь нэмж хэлэхэд эмнэлгийн тусламж гэдэг гадаадын армийн сургалтын хөтөлбөрийн нэг номерийн асуудал болоод байна. Тухайлбал, Иракт явуулсан байлдааны ажиллагаанд 3000 гаруй америк амиа алдсан. Энэ нь дэлбэрэлтэд өртсөн цэргүүдээс амьд үлдэж, шархадсан хэсэг нь дараагийн шатны эмнэлэгт очиж, амжилгүй амиа алдсан байдаг. Түүн дээр гадаадын арми дүн шинжилгээ хийж, эмнэлгийн тусламжийн үйлчилгээг чухалчилдаг болсон. Гар нь шуугаараа тасархад хаагуур нь боох вэ гэдгийг мэддэг байх ёстой шүү дээ.

 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oficer(66.181.176.41) 2018 оны 12 сарын 01

Door xereldeed bga nuxduuded xelexed: MGL do bga 3 renger e xundel. Baxarxa. Odooni nusgai batsanud ene surgaltig dawax ni bitgi xel muruuduud ch xereggui. Ter surgaltand yawj tentssen 3, tentsegui irsen zaluus l ter zowlong oilgoxoos bish, oilgoxgui oxin shig 1 ni duugui l bai gej xelie. RENJERUDDEE AMJILT XUSIE

0  |  0
рамзай(202.9.41.251) 2018 оны 03 сарын 15

Хаанаас буулгасан ярилцлага вэ баахан алдаа

0  |  0
Од(122.201.24.251) 2018 оны 03 сарын 14

ямар их алдаатай бичдэг юм бэ

0  |  0
Jagaa(103.57.93.216) 2018 оны 03 сарын 14

jinxene mongol daichin baxaraj bna

0  |  0
Sss(202.21.106.154) 2018 оны 03 сарын 12

Bitgii tenegt. Tsasan deer turchuud tsasnii sportoor usa zaluud xol xayagdaj bgaa bizde

0  |  0
зочин(27.123.212.136) 2018 оны 03 сарын 11

эр хүн зорьсондоо.

0  |  0
зочин(27.123.212.136) 2018 оны 03 сарын 11

эр хүн зорьсондоо.

0  |  0
Зочин(66.181.190.216) 2018 оны 03 сарын 08

Сайн эр !

0  |  0
gan(107.167.113.116) 2018 оны 03 сарын 03

Та юу гэж бодож байна! mundag hun shuu jinhen tsereg hun

0  |  0
Зочин(172.56.12.116) 2018 оны 03 сарын 03

Манай монголчууд нүүдэлчин малчдын удам байж малчны хүүхэд хөдөөнийхний муулдагаа болимоор юм. Хүн бүр янз бүр зарим талаараа хотын зарим талаараа хөдөөний хүүхдүүд сайн байгаа л даа.

0  |  0
Зочин(66.181.185.250) 2018 оны 03 сарын 02

Рэйнжэрийг давна гэдэг бараг бүтэшгүй юм гэсэн. Үүнийг давсан лут эр байна. Гэхдээ л би цэрэгт хөдөөний баагийнуудаас хавь илүү л байсан. Надтай миа малчид таарч дээ.

0  |  0
Орк(182.160.4.175) 2018 оны 03 сарын 02

Орк пязда хөөгдчөөд шааж бнаа. Малчны хүү Америк цэргээс илүү бсн бол монгол улсаа авраач. Сөнөж бгаа улс 76аа диилэхгүй бж Рэнжэрийг диилнэ гэж бүлтрээд орк амьсгаа чинь уур хүргэчлээ.

0  |  0
2(203.91.115.41) 2018 оны 03 сарын 02

Ийм залуучуудыг ашиглаад элит цэргийн сургалтаа шинэчилж авмаар юм

0  |  0
varane(103.57.95.241) 2018 оны 03 сарын 02

70,80 аад оны манай цэргийн карентин шиг юм байна.

0  |  0
мн(180.149.93.14) 2018 оны 03 сарын 02

сайн байна

0  |  0
уншигч(202.179.27.86) 2018 оны 03 сарын 02

Сэтгүүлчийн оронцог минь яасан ч их алдаатай бичдэг туучий вэ дээ.

0  |  0
mgl(43.228.129.77) 2018 оны 03 сарын 02

tiimee sain baina, ta nar yamagt iluu shuu.

0  |  0
сэсэ(66.181.160.66) 2018 оны 03 сарын 02

мундаг юм аа цэргийн сахилга бат маш сайн ёстой санал нэг байна

0  |  0
huusun mantuu(202.179.24.153) 2018 оны 03 сарын 02

americad bas cowboys gej baidag baihaa

0  |  0
eshhh(202.179.24.153) 2018 оны 03 сарын 02

amerikuud ch gesen ug ni ih machin ,mongoloos tengert garsan hugjiltei ulsdaa ug ni,,

0  |  0
zochin(202.9.40.182) 2018 оны 03 сарын 02

mundag2

0  |  0
eej(103.26.193.22) 2018 оны 03 сарын 02

tiim shuu zee huu maani ANU tsergiin alba mash sain ner turtei haasan olon medalin ezen bolson

0  |  0
Top