Хөвсгөл далай дээр их тахилга үйлднэ

Админ | Zindaa.mn
2018 оны 03 сарын 02

 Хөвсгөлийн догшин их сарьдаг, Далай ээждээ хүндэтгэл үзүүлэх мөсний баярыг зохион байгуулах ажлыг "Хаант тэнгэрийн самгалдай" төрийн бус байгууллагаас санаачилжээ. Маргааш буюу энэ сарын 03-ны өдөр тус байгууллагын тэргүүн Б.Батчулуун бөө нарын хамт их тахилга хийхээр төлөвлөжээ.

 Маргаашийн 19.00 цагт эхлэх тахилгын ёслолд эртлэн очсон эхний 150 хүнд Далай ээжийн хишиг тарааж, долоон гал бадраан, даллага авч, уул ус, лус савдаг тахиж нутгийн зон олны хэтийн амар амгалан, бие сэтгэлийн эрүүл энхийн засал тэргүүтнийг үйлдэх аж. Тус баярын онцлог нь Хөвсгөл нуурт их тахилга анх удаа үйлдэж буйгаараа урьд жилүүдийн баяраас ялгаатай гэнэ. Баярын үеэр бөөгийн зан үйлээс үзүүлэхийн дээр явуулын гэр музей үзүүлж, биет болон биет бус соёлын өвийг ард иргэдэд сонирхуулах гэнэ.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(203.91.117.8) 2018 оны 03 сарын 08

АРИУН ДАГШИН ДАЛАЙГААР ИХ ОРОЛДОХ БОЛЖДЭЭ УГ нь ЗҮГЭЭР БАЙЛГАМААР БАЙНА . ОТГОН хайрхан яасан билээ

0  |  0
trtr(103.229.122.95) 2018 оны 03 сарын 03

dalai eejeeree togloj guitseh ni dee.eldev teneg zan uilee boliod zugeer l tsever ariun bailgahiig bod.

0  |  0
Зочин (202.9.43.59) 2018 оны 03 сарын 03

Бүх бөө лам нарыг буудаж устгахгүй бол тэнэг монголчуудыг мухар сүсэг бишрэлдээ мунхруулж, байгаль орчныг бохирдуулж байна.

0  |  0
галаа(78.209.187.2) 2018 оны 03 сарын 03

хөвсгөл далайг минь битгий бузарлаач гуйж бна. та бүхнийг бузарлахгүй л байвал далай маань ивээлээөгнө ядаж л цэвэр цэнгэгээрээ байг ээ

0  |  0
баасан(203.91.115.41) 2018 оны 03 сарын 02

Хайран цэвэр усны нөөц, хайран далай ээж улам л таазийн тавцан руу түлхээд байхын Төр, засгаас БОЯнаас ийм шоуг зогсоогооч, бохирдуулахаас өөр юу болохийн хэдэн халтар төгрөг л хэдэн хүн өвөртлөнө биз?

0  |  0
Top