Энэ олон тоглолтын алийг нь үзэх вэ та минь ээ ?

2018 оны 03 сарын 03

Хаврын тэргүүн сар тал дундаа орж дуучид, бусад уран бүтээлчдийн цэнгүүн шил даран үргэлжилсэн хавар цаг нэгэнтээ иржээ. Дуучид, уран бүтээлчдийн хувьд жил тутам цэнгүүнээ үзэгч олны хүртээл болгодог нь ч бий, хэдэн жилд нэг удаа тайлагнах нь ч бий. Рок попын акулууд болох Б.Сарантуяа, Б.Дашдондог нараас эхлээд “Мөнхийн реп” хүртэл, Ардын жүжигчдээс эхлээд “Морины” хэмээх Л.Нарантуяа хүртэл үргэлжилсэн их тоглолтын сар нэгэнт ирчихсэн байна.

Хаврын тэргүүн сар буюу энэ гуравдугаар сард “Монгол бөхийн өргөө”, “Улаанбаатар палас” хэмээх хоёр том айлын хувьд өдөр бүхэн тоглолтой байна гэдгийг хэлж байна. Үүнээс гадна Дуурь, Драм, Улсын филормани гээд мэргэжлийн урлагийн байгууллагын концертын танхимын завсар чөлөөнд ч дуучдын цэнгүүн байгааг дуулгалаа. Дуучдын уран бүтээлийн цэнгүүнээр давалгаалсан гуравдугаар сар дууслаа ч айсуй дөрөвдүгээр сард тоглолтоо товлосон дуучид олон бий. Айсуй дөрөвдүгээр сар дууссан ч тавдугаар сарын дунд хүртэл уран бүтээлчдийн цэнгүүн үргэлжилдэг гэхээр хаврын гурван сарыг тоглолтоос тоглолт дамжин өнгөрөөх нь.

“Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 3000 үзэгч, “Монгол бөхийн өргөө” 2500 хүний суудалтай, Соёлын төв өргөө 1200, МҮЭСТ 1000 орчим, Улсын филормани гэх мэт бусад үйлчилгээний газрууд тус бүр 500 хүний суудалтай гэж бодоход нэг оройдоо нийтийн дуучдын тоглолтыг дундажаар 6000 хүн үзэж байна гэхээр нэг сая гаруй хүн амтай хотод боломжийн өндөр тоо. Өдөр бүр шүү дээ. Эндээс  монголчууд бид урлагт дэндүү хайртай гэдгийг харж болно.

Дуучид, яруу найрагчдын цэнгүүнээс гадна мэргэжлийн урлагийн байгууллагуудын хуваарьт үзвэрүүд бий. Өнөөдрийн байдлаар Драммын театрт “Би эндээс явахгүй” жүжиг тавигдаж эхлээд байна. Мөнхүү Дуурийн театрын төлөвлөгөөт тоглолт ч өөрийн гэсэн үзэгчтэй. Үүнээс гадна “Шинэ-Үе”, “Маск”, “Х ТҮЦ” гэсэн хошин хамтлагуудын тоглолт багадаа нэг сарын хугацаанд үргэлжилэн үзэгчдийн хүртээл болдог. Гэтэл хошин шогийн акул хамтлагаас ургаж гарсан “Мөрөөдлийн театр”, “Эмоци” гээд хамтлагуудын тоглолт ч давхацна гэхээр хаврын сарыг ерөөсөө уран бүтээлийн цэнгүүн, элдэв үзвэр тоглолтоор амьсгалуулж өнгөрөөдөг түмэн аж. Ёстой л энэ олон тоглолтын алийг нь үзэх вэ та минь ээ хэмээн толгой эргэхэд хүргэнэ.

Харин энэ олон тоглолт дунд ганцхан яруу найрагчийн цэнгүүн бий. Тэр нь нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирсэн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Болорцэрэн ч дуучдаас дутахгүй гэдгээ харуулж “Амьдралын зураг” анхны уран бүтээлийн цэнгүүнээ “Монгол бөхийн өргөө”-нөө энэ сарын 14-ний өдөр үзэгч олноо толилуулахаар зэхсэн нь олны анхаарлын төвд байна. Учир нь энэ сард үргэлжлэх шил шилээ дарж болох тоглолтуудаас ганцхан яруу найрагчийнх гэдгээрээ туйлын онцлогтой.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal demii(103.10.21.112) 2018 оны 03 сарын 04

niitiin duuchid bol amid toglolt duulalt bhgui . bi uzdeggui . zugeer cd avaad sonschihdog . amar . 100 huvi amid bolson ued uzne

0  |  0
БАТАА ШАГАЙ ОРКУУД(202.179.27.71) 2018 оны 03 сарын 04

МӨРӨӨДЛИЙН ТЕАТРЫН ХҮЗҮҮГҮЙ ТОМ ТОЛГОЙГООРОО ДҮҮРЭН ТОМ ГАНПАНЗАН НҮҮРТЭЙ ГАХАЙ НҮДТЭЙ ОРИЛОО ОРКУУД БАТАА ШАГАЙГАА ҮЗЭЦГЭЭ. ЦЭВЭР ХӨДӨӨНИЙ МОНГОЛ ДҮР ТӨРХ БАС САЙХАН ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДИЙГӨӨ ДОРОМЖЛУУЛААД ИНЭЭЖ СУУХ ШИГ ХӨГИЙН ЮМ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ.

0  |  0
muu(66.181.182.197) 2018 оны 03 сарын 04

havriin sindromtoi buteel

0  |  0
зочин (202.179.26.139) 2018 оны 03 сарын 03

шал дэмий хөдөөний оркуудын орилоон. энэ дундаас сараа дашка энэтэр л гайгүй

0  |  0
Top