Арван өдрийн турш гүйж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтооно

Марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох зорилготойгоор Өмнөговь аймгийн Баяндалай сумын Буянт зусланд марафон гүйлтийн тамирчин Спортын мастер Б.Буджаргал бэлтгэлээ базааж байна. 
Тэрбээр саяхан саяхан тус сумаас Даланзадгад сум хүртлэх 90 км замыг найман цагийн дотор туулсан амжилтыг үзүүлжээ. 
Ингэхдээ, Баяндалай сумын ЗДТГ, ЕБСургууль, эмнэлгийн газрын ажилчид, иргэд, сурагчид, малчид зэрэг олон хүн оролцуулан өртөөчилсөн гүйлт хийсэн байна. Замын дундаас зарим гүйгч буцсан ч 12 хүний хамтаар хатуужил тэвчээр заасан урт замыг туулж зорьсон газраа хүрчээ. Өнгөрсөн жил тэрээр 1200 км замыг 10 өдөр туулсан бол одоо 1555 км замыг туулах зорилго тавьж бэлтгэлээ хангаж байгаа гэнэ.
 Б.Буджаргал нь АНУ-ын Нью-Йорк хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 17-27-ны хооронд болох  Дэлхийн холын зайн гүйлтийн зургаа ба арван өдрийн “Self-transcendence” нээлттэй тэмцээнд оролцон дэлхийн гүйлтийн дээд амжилтыг эвдэх зорилго тавин бэлтгэлээ хийж байна. Тэрбээр тус тэмцээнд өнгөрсөн жил оролцож арван өдрийн турш тэсвэр хатуужил заан гүйж аваргалсан юм. Энэхүү гүйлтийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 23 дахь жилдээ, зургаан өдрийн гүйлт нь 21 дэх жилдээ зохиогдох гэж байгаа аж.
Л.Зул
www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

zochin [ 24.15.87.15 ]      |     3-р сарын 04 -нд, 22:04 минутанд

chadax yum bii chadaxgyi yum bas baugaa shuu xaruudyn omno odooxondoo xen ch garaxgyi

чадна [ 202.9.40.5 ] 3-р сарын 05 -нд, 01:12 минутанд

энэ хүн гарчихсан юм штээ түрүү жил.

Орк [ 182.160.36.192 ]      |     3-р сарын 03 -нд, 06:50 минутанд

Энэ оркууд Forrest Gump--г үзчээд дууриагаад байгаам байхдаа ккк

Go to top of page