Д.Гантулга: Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглосноор эд, эрхтэний наймаанаас сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 03

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Учрал нар өчигдөр /2018.03.02/ намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан. 

Тус байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд  16 удаа хуралдаж, 11 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцэн, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралджээ.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд 2 хууль, Улсын Их Хурлын 5 тогтоол батлуулсан байна. Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай”, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан гэдгийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэллээ.

Нийслэлд хүүхдийн цэцэрлэггүй 25 хороо байгаа бөгөөд 2017-2019 онд хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр ажиллаж буй хувийн хэвшлийн санаачилгыг дэмжин ажиллах чиглэлийг Засгийн газарт өгсөн хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа мэдээлэлдээ дурдсан.

УИХ-ын гишүүн Н.Учрал, "шинээр батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд байгуулагдаад байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга шинээр батлагдсан Донорын тухай хуулийн талаар мэдээлэл өгөхдөө "Шинэ хуульд зааснаар Үүдэл эсийн үндэсний банк байгуулах бөгөөд энэхүү банк байгуулагдсанаар цусны хавдар, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болно" гэв.

Донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хоригложээ. Ингэснээр донорын эд, эрхтэний наймаанаас сэргийлэх юм байна. 

 


Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гамбууш(66.181.176.254) 2018 оны 03 сарын 22

Боовон толгойт

0  |  0
ss(202.9.44.66) 2018 оны 03 сарын 05

Bolor tsomd shaachihaar hel yariaan hugjsen zaluu yu ene chin harin...

0  |  0
Mmm(203.91.115.36) 2018 оны 03 сарын 05

GANTAIGA. BANDAASH. HUCHKA. ali n ym be tamineeee

0  |  0
Zochin(27.123.214.107) 2018 оны 03 сарын 05

Gaj donton Gantulgaa chi icheech, yu ch boloogui yum shig muu pizda. Nileed ert manai aav, eej 2 namaig baga baihad salsan yum gej yariad baharhaad ch baih shig medremj torood ih gaihaj baisan yum. Udmiin gaj donton baisan yum baina l daa. Chinii donoriin talaar meddeg gej yu baidag yum. Chamaig olon tumnii nuden deer zasval taarna

0  |  0
Jaltav(172.58.44.128) 2018 оны 03 сарын 04

Erhten merhten gej hutsahoin orond mongol er huniig yaj jinhene er hun bolgoh talaar huuli gsrgaach.

0  |  0
xx(103.10.22.211) 2018 оны 03 сарын 04

manai nuguu bandaash bna shuude

0  |  0
Zohcin (203.91.115.45) 2018 оны 03 сарын 04

Ene zaluugiin nuguu buzar hereg yasan be

0  |  0
иргэн(203.91.117.8) 2018 оны 03 сарын 04

ХЭНИЙ ЯМАР ЭД ЭРХТНИЙГ ЯРИАД БАЙНАА

0  |  0
irgen(66.181.160.67) 2018 оны 03 сарын 04

ene hvn ingeed yu ch boloogvi yum shog ywaad bh yumuu tsaana chini oor ulsin gishvvd ard tvmnihee omno mehij uuchlal hvseed ogtsorch bna chi icheech namin ner gutaasan nowsh

0  |  0
Бат(202.9.42.136) 2018 оны 03 сарын 04

Эд эрхтний хуулийг их зөв гаргах хэрэгтэй эрхтэний өгөх мөн авах хэрэгцээ байна тэгээд зарчмаараа явмаараа хятад улсад цаазын ял сонссон эрхмүүдийн эрхтнийг нь авч өр төлбөрт өгдөг шүү дээ

0  |  0
lo(66.181.182.197) 2018 оны 03 сарын 04

HIIMLEER ED ERHTEN URGUULDAG BOLOH OIRHON BAIGAA

0  |  0
sda(202.9.44.66) 2018 оны 03 сарын 03

Bandaash sdaa

0  |  0
Zochin(202.9.44.76) 2018 оны 03 сарын 03

Ed erhtenii bas er belegiin esiig zarah bolon hucheer uguh naimaalahiig horiglono gevel yasiin Bandaashaa

0  |  0
Зочин(66.181.183.175) 2018 оны 03 сарын 03

Calvin Klein ны сурталчилгаа хийж байгаа юм уу уншсангүй

0  |  0
zochin(202.9.41.28) 2018 оны 03 сарын 03

chi huuli shuuhiin baiguullagad nuluuluud bn uu, chamaig horihgui gesen bn le, tegsen ch gesen avdag yalaa avah n oilgomjtoi, gehde bugdiin erh tegsh bh estoi,

0  |  0
Ork(182.160.36.192) 2018 оны 03 сарын 03

Бандаааааааааш чи хоригдоогүй л байна уу. Хорвоо чи шударга байлдаа

0  |  0
зочин(202.179.26.155) 2018 оны 03 сарын 03

Энэ Залуу ингээд Овгоо сольж Олон нийт Хойч үедээ, нэг насаараа Бандааш овогтой болчих гэж, Уг нь Нэр хугарахаар Яс хугар гэдэг үг байдагсан даа, Муу нэрийг Хусавч үл арилнаа гэж Бандааш гэдэг үг энэ яваа насанд нь лав арилахааргүй л боллоо доо

0  |  0
зочин(202.131.242.14) 2018 оны 03 сарын 03

хахахаха хөөрхийдөө

0  |  0
Mongol(202.9.42.160) 2018 оны 03 сарын 03

Бөгс бөөр зарах авахаас өөр чухал.ажил.алга уу уул.уурхайг яаж.зөв.иргэдэд хувиарлах уу гээд.

0  |  0
Иргэн(66.181.190.23) 2018 оны 03 сарын 03

Манай УИХ- д иймэрхүү мангар юмнууд байхаар улс орон иргэд ямар өөдтэй байх вэ дээ.. Ээ хөөрхий энэ МАН гэж. .

0  |  0
Top