Булганы нутагт зогсохгүйгээр Улаанбаатар руу зочиж байна

Өвөрхангай аймгийн Бүрд суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчин дарагдсан учраас хоёрдугаар сарын 13-нд хорио цээрийн дэглэмийг цуцласан. Түүний дараа харин хязгаарлалтын дэглэмд шилжээд байсан юм. Малд хийсэн үзлэг, шинжилгээгээр дээрх өвчин халдварлаагүй учраас өчигдөр /2018.03.02/-өөс  эхлэн хязгаарлалтын дэглэмийг цуцлажээ.

 Харин тус аймагтай хил залгаа оршдог Булган аймгийн хэд хэдэн суманд мал шүлхийгээр өвчилсөн бүртгэгдсэн учраас Бүрд суманд байнгын эргүүл, хяналтын постыг ажиллуулж байгаа аж. Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу зорчиход Булган аймгийн шүлхийн голомт бүхий нутгаар зайлшгүй дайрдаг учраас хүн тээврийн үйл ажиллагааг хориглоогүй, гагцхүү зогсохгүйгээр нэвтрэх шаардлага тавьсан байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

lo [ 66.181.182.197 ]      |     2018 оны 3-р сарын 03 -нд, 17:28 минутанд

er n dandaa inge

Go to top of page