Шүлхий өвчний голомт хоёроор нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05
 Шүлхийн голомт хүрээгээ тэлж Архангай аймгийн хоёр суманд бүртгэгджээ. Тус аймгийн Засаг даргын захирамжаар Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 03-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

 Дээрх бүс нутагт малын шилжилт хөдөлгөөн хийх, малын мах бэлтгэх, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүнийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хэрэгслээр орох, гарах хөдөлгөөнийг зогсоожээ.
Захирамжаар голомтын бүсийг тогтоох, хорио цээрийн дэглэм сахиулах, эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг байгуулж ажиллахыг  шуурхай бүлэг, Хотонт, Өгийнуур сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн дээрх сумуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top