Чилийн кино анх удаагаа “Оскар” хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

  “Оскар”-ын 90 дэх удаагийн кино наадмаас “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид Чили улсын “Fantastic Women” шалгарлаа. Найруулагч Себастьяно Лелиогийн бүтээсэн энэхүү кино Чили улсаас “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид “Оскар” авч байгаа анхны бүтээл болж байна.

Кинонд трансжендер зөөгчийн талаар өгүүлдэг аж. “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид энэхүү бүтээлтэй хамт Оросын “Хайр үгүй”, Унгарын “Бие, сэтгэл хоёр”, Шведийн “Дөрвөлжин”, Ливаны “Доромжлол” зэрэг шилдэг бүтээлүүд өрсөлдсөн юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top