Ли Смит удаан хүлээсэн “Оскар”-аа гардлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

  Кино урлагийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг “Оскар”-ын 90 дэх удаагийн наадам Лос-Анжелес хотын Долби театрт болж байна. Энэ жил 90 дэх удаагийн үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой энэхүү шагнал гардуулах ёслолд урьд өмнөхөөсөө илүү олон алдартнууд, зочид, хэвлэл мэдээллийнхэн цугларсан байна.

Хэдхэн минутын өмнө “Шилдэг богино хэмжээний кино” номинацын эзэн тодорлоо. Сонсголын бэрхшээлтэй бяцхан охин Либбигийн талаар өгүүлдэг “The Silent Child” кино “Оскар” гардлаа.

“Шилдэг эвлүүлэгч” номинацид “Dunkirk” киноны ажлаараа Ли Смит “Оскар” гардлаа. Тэрбээр өмнө нь хоёр удаа нэр дэвшиж, Кино академийн томоохон наадмуудад өнгөлж байсан ч энэ жил ийнхүү алтан баримал гардаж байна.

“Шилдэг богино хэмжээний баримтат кино”-гоор “Heaven Is a Traffic Jam on the 405” кино шалгарав.

Харин “Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино”-гоор “Coco” шалгарлаа. Энэхүү бүтээлийг хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэж, “Оскар”-ыг гарцаагүй авна гэсэн таамаг биеллээ оллоо.

Тэгвэл “Шилдэг хослол зураг” номинацид уран зөгнөлт кино “Blade Runner 2049” кино ялалт байгууллаа. Тусгай эффектийг ашиглан бүтээсэн энэхүү кино шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан байна.

“Blade Runner 2049” зурган илэрцүүд

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top